Дэлхийд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжилүүд.Ирээдүйд ямар ажил эрхлэхээ шийдэж чадаагүй, эсвэл эзэмшсэн мэргэжлээ өөрчилж, илүү орлоготой мэргэжил сонгохыг хүсч байгаа хэн нэгэнд ихээхэн санаа өгөх мэдээ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ манай улсын зах зээл дээр эрэлттэй байгаа Гоо сайханч, Нефтийн инженер, Массажист, Орчуулагч, Уул уурхай болон нефтийн оператор мөн л эрэлттэй мэргэжлийн тоонд ордог байна.
1.Сувилагч:

Уг мэргэжил нь манай улсын хувьд ч ихээхэн эрэлттэй мэргэжил болоод байгаа. Хөгжлөө дагаад хүмүүс эрүүл мэнддээ хэзээ хэзээнээс илүүтэй анхаарал тавьдаг болсны ачаар эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн эрэлт, хэрэгцээ цаашид ч улам нэмэгдэх байх. /Судалгаа 2003-2013/
-10 жилийн доторх өсөлт -104 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -16230
-Нийт ажиллагсдын тоо-31180
-Жилийн дундаж цалин-28640 ам.доллар
2. Гэрийн асрагч: (Гэрийн үйлчлэгчтэй андуурах хэрэггүй шүү)

АНУ-д хар ажил эрхэлдэг олон Монголчууд энэ ажлыг хийдэг гэж дуулж байсан юм. Харин манай улс шиг гэр бүлсэг хүмүүсийн хувьд энэхүү мэргэжил тийм эрэлттэй биш мэт харагдах боловч, өвчтэй зовлонтой хүнээ мэргэжлийн асрагч хөлсөлж ажиллуулах хүн олон гарах болов уу.
Өнөөдрийн хувьд гэрийнхэн нь ажлаасаа чөлөө аваад асардаг. Энэ нь манай иргэдийн санхүүтэй холбоотой биз. Цаашид нэлээн эрэлттэй мэргэжил байх болов уу гэсэн таамаг байна.
-10 жилийн доторх өсөлт -118 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -534190
-Нийт ажиллагсдын тоо-985230
-Жилийн дундаж цалин -19910 ам.доллар
3. Хувийн Санхүүгийн Зөвлөх:

Бидний хувьд хэнд итгэж найдахаа мэдэхгүй хэвээр л байна. Саяхан ам.доллар манай улсын валютын зах зээл дээр чангарахад ихэнх иргэд маань хамаатан ах дүү, танил талаасаа асууж лавласан. Түүнээс хэн нь ч хувийн зөвлөхтэй байгаагүй. Мэдээж хэн нэгэнд төлбөр төлөхгүйгээр зөвлөгөө авч байгаа тул зөвлөгөө өгч байгаа хүн нь ч судалгаан дээр үндэслэхгүй зүгээр таамаг төдий өнгөрч байгаа нь харагддаг.
Тиймээс цаашид найдвартайгаар хөрөнгөө өсгөхийг хүсэж байгаа бол тодорхой төлбөрийг зөвлөгөө өгч байгаа хүндээ төлж яагаад болохгүй гэж.
-10 жилийн доторх өсөлт -128 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -98460
-Нийт ажиллагсдын тоо-175470
-Жилийн дундаж цалин-67520 ам.доллар
4. Дасгалжуулагч:

Мэргэжлийн тамирчдын хувьд ч тэр, хувийн биеийн тамирт ч гэсэн дасгалжуулагч нэн хэрэгцээтэй байгаа ажээ. Гэхдээ манай улсын хувьд чанаргүй дасгалжуулагчид ихээхэн бэлтгэгдэн гарч байгаа нь нууц биш.
Биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр төгсөгчид одоогоор хамгаалалтын албанд хамгаалагч, дэлгүүрт зөөгч зэрэг ажил хийж байна. Азтай нэг нь 10 жилийн багш болох эсвэл аль нэг фитнесийн төвд багшилж байгаа юм.
-10 жилийн доторх өсөлт -130 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -114080
-Нийт ажиллагсдын тоо-201800
-Жилийн дундаж цалин-28360 ам.доллар
5. Хүний нөөцийн мэргэжилтэн:

Энэ мэргэжил манай улсад ч гэсэн ихээхэн эрэлттэй мэргэжил. Гэхдээ хүнийг ажилд авч чаддаг бол халж чаддаг байх гэсэн хатуу чанд сахилга баттай ажиллаж чадаж байгаа нь хэд бол? Магадгүй тухайн байгууллагадаа ихээхэн байлдан дагуулагч хүн л ийм мэргэжлээр ажиллах болов уу.
-10 жилийн доторх өсөлт -134 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -225830
-Нийт ажиллагсдын тоо-394380
-Жилийн дундаж цалин-55800 ам.доллар
6. Массажист:

Энэ мэргэжлийн талаар ярих юм байхгүй, тэртээ тэргүй ойлгомжтой. Манай улсын хувьд ч тэр, АНУ-ын иргэдийн хувьд ч гэсэн энэ мэргэжил ихээхэн эрэлттэй байгаа нь тодорхой.
-10 жилийн доторх өсөлт -162 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -43880
-Нийт ажиллагсдын тоо-71040
-Жилийн дундаж цалин-35970 ам.доллар
7. Хэлмэрч, Орчуулагч:

Мөн л дэлхий даяар ихээхэн эрэлттэй мэргэжил, түүн дундаа даяарчлагдан буй энэ дэлхийд цаашид ч гэсэн ихээхэн эрэлттэй болж байгааг дурдахгүй байхын аргагүй.
-10 жилийн доторх өсөлт -171 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -31720
-Нийт ажиллагсдын тоо-50320
-Жилийн дундаж цалин-45430 ам.доллар
8. Хөгжмийн удирдаач ба Хөгжмийн зохиолч:

Энэ олон сайн муу кино гарч байгаа үед энэ мэргэжил манай улсад бас хэрэг болж магадгүй л юм. Гэхдээ л хэцүү дээ.
-10 жилийн доторх өсөлт -178 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -15960
-Нийт ажиллагсдын тоо-24940
-Жилийн дундаж цалин-47350 ам.доллар
9. Нефтийн инженер:

Уул уурхай манай улсад үсрэнгүй хөгжиж буй энэ үед энэ мэргэжлийн талаар хүн бүр сайн мэддэг болсон.
-10 жилийн доторх өсөлт -178 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -15960
-Нийт ажиллагсдын тоо-24940
-Жилийн дундаж цалин-47350 ам.доллар
10.Уул уурхай, нефтийн оператор:

Уул уурхайн салбарт ихээхэн эрэлттэй байгаа мэргэжил юм.
-10 жилийн доторх өсөлт -365 хувь
-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -44870
-Нийт ажиллагсдын тоо-57180
-Жилийн дундаж цалин-41970 ам.доллар
Мөн АНУ-ын хамгийн өндөр цалин авдаг ажил мэргэжлийг танилцуулвал:
1. Мэдрэлийн мэс засалч
Дундаж цалин: 368,000 ам. доллар
Өндөр цалин: 643,000 ам.доллар
2. Газрын тосны инженер
Дундаж цалин: 162,000 ам.доллар
Өндөр цалин: 265,000 ам.доллар
3. Нойрсуулагч эмч (сувилагч)
Дундаж цалин: 159,000 ам.доллар
Өндөр цалин: 205,000 ам.доллар
4. Газрын тосны геологич
Дундаж цалин: 149,000 ам.доллар
Өндөр цалин: 247,000 ам.доллар
5. Шүдний эмч
Дундаж цалин: 147,000 ам.доллар
Өндөр цалин: 253,000 ам.доллар
6. Даатгалын шинжээч
Дундаж цалин: 136,000 ам.доллар
Өндөр цалин: 208,000 ам.долларын цалинг авдаг байна.
.jpeg)
Харин манай улс нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаандаа үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлжээ. /2013-2014 оны судалгаа/
-Химийн инженер
-Нано, биотехнологийн инженер
-Хүрээлэн буй орчны мэргэжилтэн
-Үйлдвэрлэлийн автоматжуулалт
-Барилгын инженер
-Цахилгааны инженер
-Механик инженер
-Программ хангамж
-Эмч
-Багш
-Цагдаа
-Маркетингийн менежер
-Малын эмч
-Цөмийн эрчим хүч
-Онош зүй
-Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал зэрэг мэргэжлүүд багтсан байна.
Үүнээс дүгнэхэд, Европ, Өмнөд Америк, Азийн өндөр хөгжилтэй бүх орнуудад хамгийн их эрэлттэй байгаа мэргэжил нь сувилагч юм.

Амжиллтай суралцаарай амжилт сонгосон мэргэжилдээ үнэнчээр өөрийн амьдралаа өөрийн хүчээрээ бии болгоцооё . Нэг л
амьдрах хорвоод аз жаргалтай бай . Өөр боломж бидэнд байхгүй .
Өглөө бүр чамд хоёр сонголт байдаг:
1. Үргэлжлүүлэн унтаад мөрөөдлөө зүүдлэх
2. Босоод мөрөөдлийнхөө төлөө зүтгэх...

