ЗАГАС

Эрхшээгч гариг: Далай ван.
Махбод: Ус.
Билэг тэмдэг: Давалгаа, Өөд өөдөөсөө сэлж буй хоёр загас, Хясаа.
Ээлтэй өдрүүд: Даваа, Пүрэв.
Ээлгүй өдөр: Лхагва.
Металл: Цайр, Цагаан алт.
Үнэт чулуу: Аметист.
Ургамал: Тэнгисийн ургамлууд.
Тоо : 1.
Илүү тохирох өнгө: Нил ягаан.
Үл зохицох орд: Охин.

Бич жилд бүх зүйл нь сайхан загасныхны хувьд Тахиа жилд шилжих гэж амаргүй байх болно. Шинэ оны эхний сард загасныхны хувьд амаргүй байх бол хоёрдугаар сараас олон шинэ өөрчлөлтүүд гарна. 2017 оны хоёрдугаар сард Загасны ордныхны цалин нэмэгдэж магадгүй. Бүгчим офист сууж залхсан нэгэн өөрийн бизнесийг эхлүүлж болно. Ингэхдээ ямар ч салбарыг сонгож болно, гагцхүү чин сэтгэлээсээ хичээж ажиллавал тахиа жил хөдөлмөрийг тань үнэлнэ.
Тахиа жилд авьяас билгээ нээхэд тааламжтай үе. Хайр дурлалын хувьд 2017 оны хавар ганц бие загаснууд олон уулзалт, болзоо, романтик учиралтай нүүр тулна. Гэлээ ч хэт их зугаа цэнгээнд татагдах хэрэггүй, өөрийг тань гэсэн, анхаарал халамж тавьж байгаа хэн бүхэн жинхэнэ хайрын эзэн гэх баталгаа бага.
2017 оны зун Загасныхны хувьд аяллаар дүүрэн байна. Зуны налгар өдрүүдэд ажиллаж стрессдэж суулгүй, амралтаа аваад аялах хэрэгтэй.
Намар энэ ордныхонд олон бизнес санаа гарч ирнэ. Энэ жил тэдний хувьд ямар ч ажил хэрэг эхлүүлсэн амжилттай байх болно. Есдүгээр сард санхүүгийн нөхцөл байдал сайжирч, мөнгө ихээр орох бөгөөд мэдээж зүгээр суухад тэнгэрээс мөнгө унаад ирэхгүй ч эхлүүлсэн ажил хэрэг тань үр дүнгээ өгөх, шагнал авах, эртний өр авлагаа авах зэргээр гэнэт их мөнгөтэй болно. 10 болон 11 дүгээр сард эрс өөрчлөлт гарахгүй. Харин арванхоёрдугаар сард загасныхан тахиа жилээ үдэхээр тун завгүй, гэхдээ хөгжилтэйгээр энэ сарыг өнгөрөөнө.

ХАЙР ДУРЛАЛЫН ЗУРХАЙ
Энэ онд загасныхан нэг бус удаа дурлана. Гэхдээ тун анхаарал болгоомжтой бай. Нэгэн биеийнхээ нөгөө талыг олно гэдэг тийм ч амар биш, та зугаа цэнгээнд татагдаад түүнийг анзаарахгүй өнгөрч болзошгүй.
02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон: Энэ ордны сайхан бүсгүйчүүдийг эргүүлэх, сонирхох залуус мундахгүй. Гэхдээ энэ онд загасныхан аальгүйтэл, сээтэгнэлт биш харин гэрлэх, бат бэх харилцаа үүсгэхийг л хүснэ. Энэ хүсэл нь ч биелэх магадлалтай.
03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Энэ жил таныг сонирхох эсрэг хүйсний хүмүүс олон, тиймээс таны сэтгэл зүрхийг эзэмдэх тийм ч амар биш. Гэхдээ танд таалагдаж, та жинхэнэ хайраа оллоо гэж бодвол энэ харилцаа сайхан үргэлжилж, хуримын ёслолоо ч төлөвлөх магадлалтай. Энэ жил гэрлэсэн загасны ордныхны гэрлэлт аз жаргалтай, бат бэх байна.
03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. Энэ жил олон болзоо учрал тохиох ч Загасны ордны бүх хүн жинхэнэ хайртайгаа учрах нь ховор. Гэхдээ чухамхүү энэ өдрүүдэд төрсөн загасны ордныхон сонгож авсан хүнээсээ уйдаж, хэд хоноод л өөр нэгнийг хайж эхлэбэл энэ нь таны хувьд жинхэнэ алдаа болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
АЖИЛ ХЭРЭГ
2017 онд Загасны ордныхны хувьд бизнест амжилттай байна. Гэхдээ хэт их улайраад хэрэггүй, бүх зүйлийг хууль ёсны дагуу хийгээрэй.
02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон: Ажил хэрэг өөдрөг байна. Гол нь тэвчээртэй, бууж өгөхгүй байх хэрэгтэй. Амжилтын оргил өөд өгсөхөд саад бэрхшээл олон байх ч Тахиа жил танд туслана. Банканд данс нээж, гадаад дотоод гүйлгээгээ амжуул. Сайн хуулийн зөвлөхүүдтэй нөхөрлөхөд гэмгүй. Тэдэнд цаг зав гаргаж, үнэтэй зоогийн газар дайлснаар та дампуурчихгүй. Хэрэгтэй хүмүүсийг дайлахад зарцуулсан мөнгө танд хэд нугарч орж ирнэ.
03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Тахиа жилд тэдэнд мөнгөний асуудал гарахгүй. Та маш их хөдөлмөрлөж чадснаар санхүүгээ тогтвортой болгоно. Гэхдээ амралтаа ч орхигдуулж болохгүй. Ажил хэргийн чухал уулзалтын үеэр ядарсан царайтай байх нь түншүүдэд эвгүй сэтгэгдэл төрүүлж, ажил хэрэг уналтанд орох нөхцлийг ч бүрдүүлж болно шүү дээ. Мөнгийг зарцуулахын тулд олдог, энэ онд ч та олсныхоо хэрээр зарцуулах боломжтой болно. Гэлээ гээд та дампуурчихгүй, заримдаа амарч, таашаал аван, их мөнгө өөртэй зарцуулах хэрэгтэй.
03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. Тахиа жилд таны санхүүгийн нөхцөл байдал эрс сайжирна. Гэхдээ даржин эдлэлтэй, өөрөөсөө харамладаг нэгэн бусдад хүндлэгддэггүй гэдгийг санаарай. Өөртөө мөнгө зарцуулах цаг нь ирсэн. Чанартай эд хэрэглэл, хувцас , зүүлт авах цаг нь энэ он. Өөртөө ийнхүү анхаарснаар ажил хэргийн хүрээнд ч нэр хүнд тань өснө.
ГЭР БҮЛ
Тахиа жилд загасныхан ухаан зарцуулах шаардлагатай. Үр хүүхдүүд тань таниас зөвлөгөө хүснэ. Хэт их дүрэмдээд хэрэггүй, ойр дотны хүмүүсийнхээ хамгаалагч нь байж, гэр бүлдээ тэргүүлэгч байр сууриа хадгалж үлдээрэй.
02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон. Гэрт их дүрэм журам тогтоодгоо больж, гэр бүлийн гишүүдтэйгээ зөөлнөөр харилцаад үз. Гэр бүлийн уур амьсгал нөхөрсөг дулаан болно. Тахиа жилд аялах тохиромжтой. Гэр бүлийнхэн тань таньтай хамт хот дотор, амралт сувилал руу гээд хаашаа ч аялсан сэтгэл хангалуун байх болно.
03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Энэ онд гэр бүлийнхэнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлэхийг хичээ. Мэдээж та мөнгө их олж байгаа ч гэрийнхэнд тань мөнгөнөөс чухал зүйл хэрэгтэй байдгийг санаарай. Гэртээ хүүхдүүдтэйгээ шатар даам тоглож, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь өөрөө ч амарч, үр хүүхдүүдээ ч баярлуулах сайхан сонголт.
03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. Та маш ухаалаг шийдвэрүүд гаргадаг. Бүх асуултын хариултыг мэддэг аав ээж чинь ч танд атаархмаар. Гэлээ ч ахмад хүмүүсээс хааяа зөвлөгөө авах хэрэгтэй. Ийм шаардлага гарахгүй ч тэдэнд анхаарал хандуулж, тэднийг өөрт нь хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлэхийн тулд тэвчээртэйгээр үгийг нь сонс.
ЭРҮҮЛ МЭНД
Энэ жил загасны ордныхон эрүүл хэв маяг баримтлах хэрэгтэй. Тэр дундаа усан сан, голд сэлэх зэрэг усан спорт эрүүл мэндэд тустай.
02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон. Эмчээс айж, эмнэлэг зүглэхээс цааргалах хэрэггүй. Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Гэхдээ нэг их ноцтой биш, гол нь тухай бүрт эмчийн зөвлөгөө авч байгаарай. Зөв хооллолт, ажил амралтын хуваарь эрүүл байхад тань туслана.
03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Хэт түгших, сэтгэл хөдлөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мэдээж орчин үеийн амьдралд стресс байнга дагалддаг ч гэлээ стрессийг даван туулж болно. Цэвэр агаар тустай, цаг агаар ямар байгаагаас үл хамааран ойрхон, салхинд алхах нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд ч тустай.
03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. 2017 онд өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Хоол хүнсний чанарт анхаарч, цай кофегоо хэтрүүлэхгүй, тамхи татдаг бол тамхиныхаа тоог ч цөөлөх хэрэгтэй. Ер нь тамхинаас гарах нь танд л тустай шүү дээ.
ЗАГАСНЫ ОРДНЫ ХҮҮХДҮҮД
Бяцхан загаснууд энэ онд мөрөөдөл, зөгнөлөөр дүүрэн байх болно. Тиймээс тэдний энэ уран сэтгэмжийг хөгжүүлж, зөв чигт нь залахад эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон. Энэ өдрүүдэд төрсөн хүүхдүүд энэ жил маш идэвхитэй, нэг ч хором нэг газар тогтохооргүй байна. Энэ их эрч хүчийг нь зөв зарцуулахын тулд спортын секц, дугуйланд явуулвал амжилт олох магадлалтай. Олон найзуудтай болно.
03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Энх тайвныг эрхэмлэгч энэ хүүхдүүд бүхнийг бие дааж хийхийг хүснэ, тиймээс тэднийг тэвчиж, алсаас ажиглан хяналт тавих хэрэгтэй болох нь. Өнөөдөр хөрш айлын муурыг аврахаар мод руу авирч, маргааш нь гэхэд л ганцаараа аялалд явна гэж зөрүүдлэнэ. Эцэг эхчүүд түүнд онцгой анхаарал тавих үе нь ирж байна.
03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. Суут хүүхэд гэсэн нэр энэ жил таны хүүхдэд яг тохирно. Гуравдугаар сарын сүүлээр төрсөн хүүхдүүд маш их авьяаслаг болж, компьютер программчлалаар ч хичээллэж магадгүй. Гэнэтийн зүйлд бэлэн байгаарай.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй Загасны ордныхон
Тахиа жил танд олон гэнэтийн бэлэг бэлджээ. Үүнд санхүүгийн ололт амжилт, хайр дурлалын адал явдал ч хамаатай. Хамгийн гол нь хувийн амьдрал эсвэл албан тушаал, ажил хэргийн өсөлт чухам аль нь танд чухал гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Эсвэл бүр гэртээ суугаад, амарч зугаалан, усан санд сэлж өнгөрүүлсэн ч болно. Таны л шийдэх хэрэг. Ямар ч тохиолдолд Тахиа жил танд ээлтэй байх болно.

Үхэр жилтэй загасны ордныхон
Энэ онд бүх асуудал тайван замаар шийдвэрлэгдэнэ. Тахиа жил танд буулт хийх, асуудлуудыг зугуухан шийдэх аргыг зааж өгнө. 2017 онд загасны ордныхон нөлөө бүхий хүмүүсээс санал хүлээн авч магадгүй. Энэ боломжийг алдалгүй амжилт, баялгийн өөдөөс зоригтой алх.

Бар жилтэй загасны ордныхон
Энэ онд заль,сэргэлэн зан, овжин байдал танд хэрэг болно. Гал тахиа жил танд олон шинэ ажил, албан тушаал санал болгоно, та гагцхүү өөрт тааламжтайг л сонго. Албан байгууллагад өндөр албан тушаал хашихаас эхлээд өөрийн бизнесийг эхлүүлэхэд ч таата.й

Туулай жилтэй загасны ордныхон
Энэ онд таны хувьд бүх зүйл дардан байх болно. Хайр дурлал, ажил хэргийн талбарт ч аль алинд нь амжилттай байна. Гэхдээ бүтэн жилжингээ толгой өвдөхгүй, бүх зүйл таатай байна гэж санаа амрах хэрэггүй. Өрсөлдөгчид гарч ирнэ. 2017 онд санхүүгийн байдал тааламжтай байх тул өөрийн ажил хэргийг эхлүүлэх, аялал зугаалгаар гарах боломжтой болно.

Луу жилтэй загасны ордныхон
Энэ онд та маш идэвхитэй байснаар аль ч салбарт амжилттай байж чадна. Жүжигчин, зураач, малчин гээд ямар ч салбарт ажилласан алдар хүнд олж, бусад хүмүүс таныг хүлээн зөвшөөрнө. Хувийн амьдралд тань ч гэнэтийн бэлэг олон ирнэ. Хань ижлээ ч олох магадлал өндөр. Мөнгө санхүүгийн тухайд гэвэл санаа зовних хэрэггүй, хүссэнээрээ зарцуулж болно.

Могой жилтэй загасны ордныхон
Адал явдал, эрсдэлтэй зүйлд татагдана. Гэхдээ ухаанаа алдаж болохгүй. Мөнгөө өсгөхийн тулд мөрийтэй тоглоом тоглож, эсвэл мөнгө хүүлэгч болох гэж оролдох хэрэггүй. Гагцхүү ашигтай хөрөнгө оруулалтуудыг хийснээр таны санхүүгийн байдал эрс сайжирна.

Морь жилтэй загасны ордныхон
Тахиа жил таны нэр хүнд маш сайн байна. Хүмүүс зүгээр л таныг харахдаа баяртай байх болно. Морь жилтнүүд даруу байдаг ч Тахиа өөрөө бардамнах, гоёх дуртай байдаг. Тиймээс энэ жил та даруу бай, харин гялалзаж одтой байхыг Тахиа хариуцна. Хэт их хүчин чармайлт гаргахгүйгээр амжилтанд хүрч чадна. Ойр дотныхноо татах авьяасаа ашигла. Та бусдын хайр хүндэтгэлийг хүлээснээр амжилт аяндаа гарт орно.

Хонь жилтэй загасны ордныхон
Хонь жилтэй загасны ордныхны хувьд 2017 он мөнгө санхүүгийн тал дээр гялалзсан, олдтой байх болно. Энэ жил ашигтай хөрөнгө оруулалтуудыг хий. Хатуу эдлэл худалдан авч, хадгалуулах хэрэгтэй.
Хонь жилтэй загасны ордныхны хувьд 2017 он мөнгө санхүүгийн тал дээр гялалзсан, олдтой байх болно. Энэ жил ашигтай хөрөнгө оруулалтуудыг хий. Хатуу эдлэл худалдан авч, хадгалуулах хэрэгтэй.
Бич жилтэй загасны ордныхон
Тахиа жилд бич жилтэй загасны ордныхон улс төрийн салбарт авьяас нь илэрч магадгүй. Ирээдүйд энэ салбарт хүч үзэх сууриа тавихад таатай цаг үе байна. 2017 онд хувийн амьдрал таатай байж, хэн бүхнийг өөртөө татаж чадах хэдий ч амархан уйдах, замаасаа буцах тохиолдлууд ч гарч болзошгүй.

Тахиа жилтэй загасны ордныхон
Тахиа жил тантай аз жаргалынхаа нөөцөөс хуваалцахад бэлэн байна. Тиймээс энэ жил уужуухнаар амьсгаа авч болно. Таны түрийвч мөнгөөр дүүрэн, гар утас хайрын дуудлагаар дүүрэн байна. Энэ бүхнээс залхвал чимээ анир багатай хөдөө газар хэд хоног амарчихад та сэргээд л ирнэ.

Нохой жилтэй загасны ордныхон
Энэ он нохой жилтэй загасныхны хувьд яг л үлгэрийн ордон шиг байх болно, гэхдээ зарц шивэгчингүй. Гэлээ ч бүхнийг бие дааж гайхалтай хийж чаддаг нохой жилтнүүдэд тэдний хэрэг юу байхав. 2017 онд шинэ ажил хэрэгт хүчээ сорьж болзошгүй. Хайр дурлалын тал дээр бүх зүйл тийм ч төгс байхгүй. Ялангуяа гэр бүлтэй хүмүүс гэрийнхэндээ онцгой анхаарал хандуулж, хайр халамжаа харуулаарай.

Гахай жилтэй загасны ордныхон
Энэ онд та маш өөдрөг нэгэн болно, тэглээ ч бүх зүйл сайхан болоод байхад инээмсэглэхгүй хүн гэж хаа байх вэ дээ. Ажил албан дээр амжилттай байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй болохын дээр атаархагчид ч гарч ирэх тул болгоомжил.

No comments:
Post a Comment