Sunday, May 7, 2017

нум

НУМ

Image result for зурхай хилэнц

Эрхшээгч гаригБархасбадь. 
МахбодГал. 
Билэг тэмдэг: КентаврОд. 
Ээлтэй өдөрПүрэв. 
Ээлгүй өдөр:Лхагва. 
Металл: Хар тугалга. 
Үнэт чулууОюу
Ургамал: Хус . 
Тоо: 4. 
Илүү тохирох өнгөНил ягаан. 
Үл зохицох ордИхэр.


Энэ жил хэн нэгэнтэй өрсөлдөж, тэрсэлдээд байх шаардлага гарахгүй. Хоёрдугаар сард нумын ордны одон хүн чухал уулзалт, хэлэлцээрүүдийг төлөвлөнө. Та нэг их хичээл зүтгэл гаргаагүй байхад л хүнд итгэдэггүй түншээ ятгаж, гэрээнд гарын үсэг зуруулж дөнгөнө. Уран үг яриа хувийн харилцаанд ч тусална. Хурц ухаанаараа бусдыг татна. Хавар олон сонирхолтой уулзалтууд, аливаа салбарт амжилт хүлээж байна. Гагцхүү таны сэтгэл санааны байдлаас энэ бүхэн хамаарна. Амжилтыг тань үнэлсэн гавьяа шагнал ч мундахгүй.  Дөрөвдүгээр сард удирдлагын зүгээс таныг урамшуулж магадгүй. Хаврын дундуур ганц бие хүмүүсийг романтик болзоо хүлээж байна. Энэ болзоо хуримын ёслолоор үргэлжилж мэднэ.  Тавдугаар сард танд уудам орон зай дутагдаж мэдэх нь, их хотын чимээ шуугианаас залхсан бол амралтаа авч, уул, ойд аял. Зун эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд муугүй үе. Бизнес цэцэглэнэ, гол нь та найдвартай баг бүрдүүл. Зуны сүүлээр ажлаас түр хөндийрч, хэсэг амраарай.  Наймдугаар сард хувийн амьдрал яг л үлгэр мэт байна. Гэхдээ энэ үлгэр дээр хорон санаат шидтэн, шулам зэрэг муу дүрүүдийг гаргаж ирэхгүйн тулд тэвчээртэй бай. Гэр бүлийнхэндээ илүү их анхаарал хандуул.  Намар тансаг, тухтай амьдралд татагдана. Орон байрандаа засвар хийхэд тохиромжтой. Мөнгөн санхүүгийн хувьд ч тааламжтай үе.  Арванхоёрдугаар сард нумынхны хувьд тайван өнгөрнө. 

ХАЙР ДУРЛАЛ

11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Таны мэдрэмжтэй зан хэнийг ч өөртөө татахад туслана. Гэхдээ та гүнзгий харилцаа үүсгэнэ гэж төлөвлөөгүй байгаа бол биеэ барих хэрэгтэй. Таныг эргүүлж байгаа хүмүүст амлалт өгөх хэрэггүй. Ямар нэг үүрэг хариуцлага хүлээлгүйгээр , өнөөдрөөрөө амьдар. 
12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Хосоо хажуудаа хэрхэн тогтоохоо та сайн мэднэ. Харин энэ онд таныг гэсэн хүмүүс олшироох нь. Олон хүн эргүүлэх тийм ч муу биш ч гэлээ ийм байдал танд хэрэгтэй гэж үү?
12.13-12.21-ны хооронд төрсөн нумын ордныхон. Та энэ онд маш романтик, уяхан нэгэн болж хувирна. Тахиа жил танд төгс хайрыг хайхад туслах хэдий ч эхлээд та өөрөө сайн хүн болох хэрэгтэй. Амьдралын хэв маяг, харилцааны хүрээгээ хэдийнэ солих цаг болжээ. 

АЖИЛ ХЭРЭГ 

Энэ онд мөнгө таныг байнга дагалдах тул энэ тал дээр санаа зовохгүй байж болно. 
11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Тахиа жилд та ажилгүй хоосон суухгүй. Хаана ч байлаа гэсэн зохих ёсоор үнэлэгдэх ажил, амжилттай гэрээ хэлэлцээр таныг дагасаар байх болно. 
12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Найз нөхдөө шалга, өөрийгөө юу ч үгүй хоосорсон гэж хэлээд танд жинхэнэ найз хичнээн байдгийг мэдэж ав. Ихэнх нөхөд ууршин замхрах мэт алга болох л болов уу, үүнд санаа зовох хэрэггүй ээ, тооноос чанарт шилжихэд гэмгүй. Харин жинхэнэ шалгарч үлдсэн найз нөхөдтэйгээ шинэ ажил хэрэг дээрээ хамтрахад тохиромжтой, тэд танд ямар ч хүнд үе гарсан туслахад бэлэн байна. 
12.13-12.21-ний хооронд төрсөн нумын ордныхон. Эргэн тойрныхон чинь таны хийх ёстой, шийдэх ёстой асуудлуудыг өмнөөс чинь амжуулчихна гэж найдах хэрэггүй. Хэдэн жилийн өмнө мөрөөдөж байсан зүйлээ сана, энэ жил л хэрэгжүүлэх боломж тохиож байна. 

ГЭР БҮЛ 

11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Өрхийн тэргүүн болох гээд үз. Та чадна. Гэр бүлд маргаан зөрөлдөөн гарвал хадмуудаа өөртөө тат, тэд таны төрсөн эцэг эхээс илүү таныг дэмжиж мэднэ. 
12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Орон байраа тохижуулахад тохиромжтой. Орон сууцаа солих эсвэл зүгээр л загвар хийцийг нь өөрчил.  Зуслангийн газартай бол түүн дээрээ гэрийнхэнтэйгээ хамтраад өөрсдийн хүчээр товхийсэн байшин барихад тохиромжтой үе. 
12.13-12.21-ний хооронд төрсөн нумын ордныхон. Тахиа жилд хатуу дүрэм журмаас зайлсхийж, хүүхдүүдээ эрхлүүл. Хүүхдүүдэд аль болох хувийн эрх чөлөөг нь өгч, аав ээжийгээ зөвхөн баяр ёслолоор төдийгүй жирийн үед ч бэлэг өгч баярлуул. Өөрийгөө ч мөн мартаж болохгүй, хаа нэг сайн найзуудтайгаа хөгжилдөх сайхан амралт болно шүү дээ. 

ЭРҮҮЛ МЭНД 

Энэ онд хэт ядрахаас зайлсхийж, үе үе амрах хэрэгтэй. Идэвхитэй амралтыг эрхэмлэ. 
11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Хоолны дэглэм, бусад хориг хязгаарууд танд зориулагдсан эд биш. Та одоо байгаагаараа л сайхан байна. Яг л энэ байдлаараа урагшла. биеийн тамираас татгалзах хэрэггүй.  Гэхдээ зарим үед зүгээр л амарч болно. Ганц хоёр өдөр буйдан дээр тухлан хэвтлээ гээд та илүүдэл жинтэй болчихгүй.
12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Үе үе амарч, амсхийж сур, учир нь энэ онд та нойргүйдэлтэй олон удаа “уулзаж” мэдэх нь. Бясалгал, йог тустай.
12.13-12.21-ний хооронд төрсөн нумын ордныхон. 2017 онд цэвэр агаар таны сайн нөхөр байх болно. Цаг агаараас үл хамааран, төлөвлөсөн л бол агаарт алх, зугаал. Усан эмчилгээ ч гэмгүй. Усан санд сэлэх эсвэл гол, нууранд сэлэх эсэх нь таны л дур. 

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ 

11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордны хүүхдүүд. Таны хүүхдүүд энэ жил бие даасан, тусгаар байхыг хүснэ. Хүүхдээ дагуулан хүүхэлдэйн театрт жүжиг үзэж, гэртээ бяцхан баяр зохион байгуулж болно. Хамгийн гол нь хүүхэд гол дүрд нь байх ёстой.
12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Энэ үед төрсөн хүүхдүүд ганц ч хором ганцаараа байхыг тэвчихгүй. Тиймээс хүүхдээ найз нөхдийндөө зочлохоор очихдоо ч ажил дээрээ ч авч очих хэрэг гарах нь. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй, таны хүүхэд олны дунд хэрхэн биеэ авч явахаа сайн мэднэ. 
12.13-12.21-ний хооронд төрсөн нумын ордны хүүхдүүд.  Таны хүүхэд энэ онд ихээхэн дэггүйтэж, тайван байлгахгүй нь бололтой. Тэвчээртэй суулгадаг зүйлс түүнд тохиромжгүй, харин гүйж харайж, мод руу авирч, усанд сэлвэл тэдний эрч хүчийг зөв хуваарилсан сонголт болно. 

ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ 

Хулгана жилтэй нумын ордныхон. Тахиа жил гармагц амжилт таны хаалгыг тогшино. Гэхдээ та маш анхаарал болгоомжтой бай, ялангуяа ажил хэргийн түншүүдээ сонгохдоо онцгой анхааралтай байх хэрэгтэй. Анхаарал болгоомж хаана ч илүүдэхгүй. Хувийн амьдарлд ч тэр. Зөн билэгтээ итгэ. 
Үхэр жилтэй нумын ордныхон. Тахиа жилийг угтахдаа хүслээ цаасан дээр бичихээ мартав аа. Хичнээн ч хүсэл бичиж болно, таны зүгээс уйгагүй хөдөлмөр, тэвчээр шаардагдана. Санхүүгийн хүндрэлийн талаар март. 
Бар жилтэй нумын ордныхон. Энэ жил хүмүүстэй дайсагнаж, сөргөөцөлдөөд байх шаардлага гарахгүй нь. Тиймээс амарч зугаалж, ажлаас түр хугацаанд хөндийрч болно. Гэхдээ удаан ажилгүй суухаас та залхах учраас нэг их удалгүй л ажил руугаа гүйнэ. Тэнд ч таныг сайхнаар угтах болно. 
Туулай жилтэй нумын ордныхон. Ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар тань энэ жил чухал зорилгодоо хүрэхэд туслана. Албан тушаал ахиж мэдэх нь. Нэр хүнд, өндөр албан тушаалаас болж толгой эргэж магадгүй. Зусар үгсэнд бүү итгэ, цаг хугацаа бүхнийг харуулна. 
Луу жилтэй нумын ордныхон. Таны үнэтэй, хосгүй шинэ санааг удирдлага тань сонсож, таныг мэргэжлийн өндөр ур чадвартай, хэнээр ч солишгүй мэргэжилтэн гэдгийг ойлгоно. Цалин сайтай шинэ албан тушаалд томилогдож магадгүй. Хувийн амьдрал таатай өөрчлөлтүүдээр дүүрэн байна, бүл нэмж магадгүй. 
Могой жилтэй нумын ордныхон. Ашигтай санал ирнэ. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж чадвал тэд танд туслана. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй. 
Морь жилтэй нумын ордныхон. Морь жилтнүүд энэ онд бүхий л салбарт ялагч байна. Гэхдээ хувийн амьдралаа орхигдуулж болохгүй. Таны ажлын амжилт болон ажил ихтэй байгааг гэрийнхэн чинь ойлгох хэдий ч тэдэнд таны анхаарал халамж дутагдана. Тиймээс амралт чөлөөт цагаа гэрийнхэнтэйгээ хамт өнгөрүүлээрэй. 
Хонь жилтэй нумын ордныхон. Байнгын таатай гэнэтийн бэлгүүд гарч ирнэ. Санхүүгийн нөхцөл байдал муугүй байх хэдий ч хэт их үррэлгэн байх хэрэггүй. Хайр дурлалын тал дээр нууц шүтэн бишрэгч гарч ирж мэднэ. 
Бич жилтэй нумын ордныхон. Та хамт олныхоо дунд нэр хүндтэй байна. Хамтран ажиллагсад болон ажил хэргийн түншүүдийнхээ ч хайр хүндэтгэлийг татна. Хошин шогийн мэдрэмж өндөр байх хэдий ч нөлөө бүхий, чухал хүмүүстэй уулзахдаа хошигнож маазраад хэрэггүй л болов уу. Хайр дурлалын тал дээр амжилттай байж, нэгнээ харцнаасаа л ойлгодог хүнтэйгээ учирна. 
Тахиа жилтэй нумын ордныхон. Гэнэтийн таатай бэлэгт бэлэн бай. Ашигтай хэлэлцээрүүд олж чадснаар мөнгөн дээр санаа зовних хэрэггүй болно. 
Нохой жилтэй нумын ордныхон. Энэ жил таны үүрэг хариуцлагаа мэдрэх мэдрэмж бизнест амжилт олоход туслана. Энэ жил уурлаж бухимдаад байх шаардлага тэр бүр гарахгүй, таныг эерэг, сайхан сэтгэлтэй хүмүүс хүрээлэх тул амьдралын сайхныг мэдрэх боломж олдох нь. 
Гахай жилтэй нумын ордныхон. Тахиа жил танд хүслээ биелүүлэх боломж олгоно. Үүнийг алдахгүй ашиглахыг хичээгээрэй. Гайхамшиг гэмээр зүйл олон тохиолдоно. 

No comments:

Post a Comment