
Эрхшээгч гариг: Нар.
Махбод: Гал.
Билэг тэмдэг: Арслан, Хун.
Ээлтэй өдөр: Ням.
Ээлгүй өдөр: Бямба.
Металл: Алт.
Үнэт чулуу: Улаан анар.
Ургамал: Царс.
Тоо: 9.
Тохирох өнгө: Улбар шар, Алтлаг.
Үл тохирох орд: Бумба.
Махбод: Гал.
Билэг тэмдэг: Арслан, Хун.
Ээлтэй өдөр: Ням.
Ээлгүй өдөр: Бямба.
Металл: Алт.
Үнэт чулуу: Улаан анар.
Ургамал: Царс.
Тоо: 9.
Тохирох өнгө: Улбар шар, Алтлаг.
Үл тохирох орд: Бумба.

Улирч буй оноос тэвчээр, хатуужлаа авч үлдснээр энэ жил ч танд хэрэг болно. Хоёрдугаар сард гайхалтай, сонирхолтой санаагаар дүүрэн байна. Ажил хэргийн талбарт амжилттай байж, цалин нэмэгдэх, албан тушаал ахих магадлалтай. Мэдээж үүний тулд ихээхэн ажиллах шаардлагатай болно. Хувийн амьдралын тал дээр гэр бүлд тайван дуулаан уур амьсгал тогтох бол ганц бие арслангийн ордныхон хайртай хүнтэйгээ учирж, гэрлэлтээ батлуулахад таатай үе. Хаврын эхээр санхүүгийн салбарт авьяасаа нээх боломж гарна. Мөнгө санхүүгийн тал дээр асуудалгүй. Тиймээс заримдаа ажлаас түр холдож амарч, амсхийх хэрэгтэй. Амралтаа тав эсвэл зургаадугаар сарын эхээр төлөвлөх нь зүйтэй. Амралт аяллын үеэр олон шинэ хүнтэй танилцахын зэрэгцээ тэдний дунд хожим нь хэрэг болох нөлөө бүхий хүмүүс ч байж мэднэ. Уран бүтээлийн салбарынхан энэ онд одтой байна. Мөн бизнесийн салбарынхан ч амжилттай байж, таагүй асуудлууд холуур тойрно. Наймдугаар сард арслангийн ордныхон зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзэнэ. Ядарч туйлдахаасаа өмнө гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлд. Намар, тэр дундаа 9, 10 дугаар сард гадаад төрхөө өөрчлөхөд тохиромжтой. Энэ үеэр танилын хүрээ өөрчлөгдөнө. Арваннэгдүгээр сард үр өгөөжтэй томилолт хүлээж байна. Арванхоёрдугаар сард нөхцөл байдал нэг их өөрчлөгдөхгүй. Гэр бүлийнхэндээ цаг зав гарга.
ХАЙР ДУРЛАЛ
Энэ жил олон уулзалт, болзоо таныг хүлээж байна. Гэхдээ хянамгай байж дотоод сэтгэлээ чагна.
07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Та романтик харилцаан дээр амжилттай байна. 2017 онд хайртай хүнээ гагцхүү өөрт зориулагдсан хүн гэдгийг мэдрэх л юм бол эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хувь заяагаа холбо. Энэ онд гэрлэвэл гэр бүлийн амьдрал аз жаргалаар дүүрэн байна.
08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Таныг нас ахих тусам улам үзэсгэлэнтэй, сайхан болж гэдгийг байнга сануулах гэж өмнө нь таныг хайрладаг байсан хүмүүс амьдралд тань гарч ирж болзошгүй. Тийм ээ, тэдний зөв, та үнэхээр л сэтгэл булаам гэдэгтээ итгэх хэрэгтэй.
08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. 2017 онд хардах сэтгэлээ хойш тавих хэрэгтэй. Таны хайртай хүн эцэс төгсгөлгүй хардалтаас болж нэг мөр орхин явж мэднэ. Түүнд ч хувийн эрх чөлөө байдгийг санаж, хамтрагчдаа итгэ. Ингэсэн цагт харилцаа төгс байх болно. Энэ жил гэрлэхэд тохиромжтой үе тохиож байна.
АЖИЛ ХЭРЭГ
07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Сурталчилгааны талбарт хүчээ сориход гэмгүй. Танд гайхалтай санаанууд төрөх болно. Таны чадварын талаар олж мэдсэн агентлагууд танд санал тавина.
08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. 2017 онд төрийн албанд орж магадгүй. Эртний танилуудынхаа дэмжлэгийг ав, хэдийгээр ажил хэрэг бүтэлтэй байх ч нөлөө бүхий хүний дэмжлэгийн үг илүүдэхгүй.
08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Энэ жил таны хувьд маш амжилттай байх болно. Амжилт хэдийнэ хажууд тань ирсэн тул анхны алхмаа хийх л үлдэж байна. Бардам байхаас бүү ай, хэрэгтэй гэсэн хүн бүрт өөрийн авьяас билгийг харуул. Амжилтандаа итгэж, түүний төлөө тууштай тэмцснээр энэ жил санхүүгийн нөхцөл байдал сайжирна.
ГЭР БҮЛ
07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Гал тахиа жилд орон байраа өөрчлөх талаар бодоход гэмгүй. Заавал өөр хот руу шилжихгүй ч байрныхаа нөхцөл байдлыг сайжруулахад тохиромжтой. Ийм боломж танд тохионо.
08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. 2017 онд гэр бүлийнхээ ахмад настай гишүүдэд илүүтэй анхаарал хандуулахыг хичээгээрэй. Өвөө, эмээдээ дулаан хувцас, шаардлагатай зүйлсийг нь бэлэглэвэл тэд маш их баярлана.
08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Энэ жил уян байна. Гэлээ гээд кино үзэх болгондоо нулимс асгаруулаад байна гэсэн үг биш. Гэхдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлж байвал амьдрал илүү сонирхолтой болно. Гэр бүлийнхэнтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүл.
ЭРҮҮЛ МЭНД
Энэ онд сэтгэлээ тайван байлгаж, мэдрэлийн тогтолцоогоо хайрлах хэрэгтэй.
07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Тахиа бол маш идэвхитэй амьтан, тиймээс энэ жил спортоос татгалзаад хэрэггүй. Теннис тоглож, өглөөд гүйж эхлэхэд илүүдэхгүй. 2017 онд согтууруулах ундаанаас аль болох татгалз. Үгүй юм аа гэхэд уух зүйлийнхээ чанарыг сайтар шалгах хэрэгтэй.
08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Өнгөрсөн жил ааг амьсгаагүй гүйх шаардлагатай байсан бол энэ жил амсхийх цаг нь иржээ. Арслангийн ордныхны хувьд эрүүл хооллолт, бүтэн нойр, сэтгэлийн амар амгалан нэн чухал.
08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Энэ жил эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал гарахгүй ч үе үе эмнэлэгт хандаж, урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгөхөд гэмгүй. Хорт зуршлаасаа салах цаг нь болжээ.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордны хүүхдүүд. Таны хүүхэд энэ жил сайн болон муу зан чанарыг аль алиныг нь харуулна. Тэднийг бусдад уруу татагдахаас сэрэмжил. Гэхдээ бүх зүйлийг хатуу хориглож биш харин чин сэтгэлээсээ ярилцаж, өөрөө үлгэр жишээ бол. Энэ онд таны хүүхдэд аялал тохиромжтой. Шинэ адал явдалтай учирч, шинэ газруудтай танилцснаар таны хүүхдийн сонирхол, мэдлэгийн хүрээ нэмэгдэнэ.
08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордны хүүхдүүд. Таны хүхдүүд энэ жил авьяас билгээ нээнэ. Танай гэр бүлд ирээдүйн Исаак Ньютон, эсвэл Пушкин ч өсч торниж байгаа юм билүү? Хамгийн гол нь цагийг нь олж авьяас билгийг нээх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдээ хүчилж болохгүй гэдгийг санаарай.
08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордны хүүхдүүд. Бүрэг ичимхий зантайгаа тэмцэхэд нь тусла. Гэхдээ хэт их яаравчлах хэрэггүй, бүхнийг аажмаар хий. Тун удахгүй таны хүүхэд ичимхий бүрэг байхаа больж, гадаа хамт тоглодог хүүхдүүдээ удирдаад зогсож байх вий.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй арслангийн ордныхон. Энэ жил мөнгө санхүү болон ажил хэргийн талбарт тааламжтай байна. Хэлэлцээрийн саналууд ихээр ирнэ. Хувийн амьдралд бүх зүйл таатай, уйдах зав гарахгүй.
Үхэр жилтэй арслангийн ордныхон. Энэ жил залхуурч суух хэрэг гарахгүй. Амьсгаа ч авах сөхөөгүй их ажиллана. Гэхдээ байгууллагаас тань гадаад руу томилолтоор явуулахаар болвол татгалзах хэрэггүй. Санхүүгийн байдал хүрэлцэхүйц байна.
Бар жилтэй арслангийн ордныхон. Энэ жил таны хувьд амжилтанд хүрэх магадлал өндөр. Мөнгө санхүү, хайр дурлалын тал дээр ч амжилттай байна. Тахиа жил таны бүх хүслийг биелүүлнэ, гагцхүү та ажилсаг, шургуу байх хэрэгтэй.
Туулай жилтэй арслангийн ордныхон. Шинэ онд нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Зугаа цэнгээн ч олон тохионо, гэхдээ ажил хэргээ мартаж болохгүй. Бүх зүйл гольдрилоороо явах хэдий ч хяналт тавихад илүүдэхгүй.
Луу жилтэй арслангийн ордныхон. Таны итгэмтгий зан энэ жил амжилтанд хүрэхэд туслана. Таныг ажил хэргийн түншүүд хуурч мэхлэнэ гэхээс бүү ай, ашигтай хэлэлцээр, гэрээ таныг угтаж байна. Гэнэн итгэмтгий зан хувийн амьдралд ч хэрэг болно. Хүүхдэрхүү итгэмтгий таныг хайртай хүн чинь илүү хайрлаж, танд хэрэгтэй байгаа бүхнийг хийнэ. Гэхдээ хэт их эрхэлж, зоргоороо авирлах хэрэггүй.
Могой жилтэй арслангийн ордныхон. Он гармагц л мөнгө санхүүгийн байдал сайжрах хэдий ч бүх зүйл гар хумхиад сууж байхад сайхан болчихно гэж байхгүйг санаарай. Тиймээс маш их ажиллах хэрэгтэй болно, мөн олсноо хуримтлуулах хэрэгтэй. Бизнесийн талбарт авьяас билгээ нээж магад.
Морь жилтэй арслангийн ордныхон. Маш их ажиллах шаардлагатай болно. Бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүст сонирхолтой, ашигтай хэлэлцээрүүд угтаж байна. Хэт их итгэмтгий байх хэрэггүй. Сайн найзуудтайгаа зөвлөлд, түншүүд таныг хуурах боломж бүү олго. Хувийн амьдрал дээр ч сонгож авсан хүнээ шалгаад үзэхэд гэмгүй, гэхдээ сорилт явуулсан гэдгийг хэн ч мэдэх ёсгүй.
Хонь жилтэй арслангийн ордныхон. Хэдийгээр гал тахиа жил таныг таагүй зүйлсээс хамгаалах хэдий ч 2017 онд дайснуудтай нүүр тулан зогсох хэрэг гарах нь. Тулаанд ороход бэлэн бай, ялалт таны талд. Бизнес болон уран бүтээлийн талбарт ч таньтай эн зэрэгцэх хүн үгүй. Харин хувийн амьдралд танд өрсөлдөгч гарч ирэхгүй.
Бич жилтэй арслангийн ордныхон. Бүтээлч чадвар өндөр байна. Сэтгэн бодох чадвараа ашиглаж чадвал аливаа нөхцлөөс гарах гарцаа олно. Зөв чиглэлээ олж чадвал энэ жил мөнгө санхүүгийн хувьд толгой өвдөх зүйлгүй байна.
Тахиа жилтэй арслангийн ордныхон. Танд амжилтанд хүрэх бүх зүйл байна, тиймээс гар хумхин суух хэрэггүй. Од эрхэс танд тухай бүрт нь зөв шийдэл хэлж өгөх болно. Таны үнэнч шударга занг хүмүүс үнэлж, тантай гэрээ хэлцэл байгуулахыг эрмэлзэнэ. Хувийн амьдралд романтик байж, хайртай хүнээ өөртөө татахыг хичээ. Ингэж чадвал энэ жил гэрлэхэд тохиромжтой үе.
Нохой жилтэй арслангийн ордныхон. Олон ажил зэрэг амжуулах хэрэг гарна. Мөнгө санхүүгийн байдал муугүй байна. Хувийн амьдралд ч санаа зовох зүйлгүй, ганц бие хүмүүс өөрт тань яг хэрэгтэй тэр л хүнийг олж авч чадна.
Гахай жилтэй арслангийн ордныхон. Таны дайчин чанар амжилт авчирна. Та шударга бус зүйлтэй тэмцэж, таагүй нөхцөлд орсон хүмүүсийг хамгаалан тэмцэхэд бэлэн бай. Гэхдээ зарим хүн таны итгэмтгий занг ашиглаж болзошгүй тул анхааралтай бай. Энэ онд сугалаанд аз таарах магадлалтай. Эрсдэлтэй алхмууд хийсэн ч аз тохиож мэдэх хэдий ч найдвартай ар тал илүүдэхгүй.
No comments:
Post a Comment