ХИЛЭНЦ
Эрхшээгч гариг:Ангараг.
Махбод: Ус.
Билэг тэмдэг:Хилэнц, Дэнлүү, Бүргэд, Цац суварга.
Ээлтэй өдөр: Мягмар.
Ээлгүй өдөр: Баасан.
Металл: Төмөр, Ган.
Үнэт чулуу: Молор.
Ургамал: Хонин арц.
Тоо: 5.
Илүү тохирох өнгө: Улаан.
Үл тохирох орд: Үхэр.
Махбод: Ус.
Билэг тэмдэг:Хилэнц, Дэнлүү, Бүргэд, Цац суварга.
Ээлтэй өдөр: Мягмар.
Ээлгүй өдөр: Баасан.
Металл: Төмөр, Ган.
Үнэт чулуу: Молор.
Ургамал: Хонин арц.
Тоо: 5.
Илүү тохирох өнгө: Улаан.
Үл тохирох орд: Үхэр.

Бич жилд хилэнцийнхэнд өрсөлдөгч, муу санаатнууд олон таарч байсан бол тахиа жилд тэдний талаар мартана. Гуравдугаар сард санхүүгийн салбарт гэнэтийн бэлэг хүлээж байна. Хаврын дунд үеэр ч энэ байдал хэвээр үргэлжилж, өмнө нь гар татаж байсан зүйлсээ ч худалдан авах боломжтой болно. Мөнгө их олж байна гээд зугаацаж цэнгээд яваад байх хэрэггүй. Гэр бүлдээ их цаг гарга. Тавдугаар сард сайн амрах хэрэгтэй. Зун ажлаа солих талаар бодож магадгүй. Өөрийн гэсэн ажил хэргээ эхлүүлэхээр шийдсэн бол амжилт ойрхон байна. Ямар салбар гэдгээс үл хамааран энэ жил ивээлээ өгнө гэдгийг санаарай. Санхүүгийн тал дээр ноцтой хүндрэлүүд гарахгүй. Намар эрсдэлтэй ажиллагаанд тоххиромжтой үе. Мөн аравдугаар сард сонирхолтой уулзалт, болзоогоор дүүрэн байна. Ганц бие бол адал явдлаар дүүрэн байх нь. Харин хэдийнэ гэрлэсэн бол таныг эргүүлж байгаа хүмүүсээс холхон байж, сээтгэнэхээс зайлсхий. Үгүй бол гэр бүлийн харилцаанд ноцтой сэв сууж мэдэх нь. 12 дугаар сард таатай үйл явдлууд олон тохиодоно. Албан тушаал ахих, орон байрныхаа нөхцлийг сайжруулахад тохиромжтой.
ХАЙР ДУРЛАЛ
10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Та энэ онд сэтгэл татам байна. Тиймээс эсрэг хүйстнүүдээ ихээр татна. Гэхдээ огт хэрэггүй холбоо харилцаа үүсгэж, өөрийгөө ч хохироогоод хэрэггүй.
11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Энэ жил та маш сэтгэл татам байх учраас танд дурлах, араас тань гүйх хүмүүс мундахгүй. Гэхдээ тэдний дунд хөнгөн хийсвэр нэгэн ч бий гэдгийг санаж, биеэ барьж, бусдын зүрх сэтгэлээр тоглохгүй байхыг хичээ. Удаан хүлээсэн нэгэнтэйгээ уулзах тун ойрхон байна.
11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Та хайр дурлалын харилцаан дээр ихээхэн амжилттай байдаг. Мөн сээтэгнэж чаддаг, таньтай дүйх нэгэн байхгүй. Энэ жил танд тохирох нэгний зүрх сэтгэлийг булааж чадна.
АЖИЛ ХЭРЭГ
Гал тахиа жилд таны ажил хэрэг эрхлэх чадвар хэд дахин нэмэгдэнэ. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовних хэрэггүй, хуримтлал үүсгэхэд тохиромжтой үе.
10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Танд нэмэлт үүрэг хариуцлага гарч ирж мэдэх нь. Гэхдээ үүнд санаа зовних хэрэггүй өөрийгөө идэвхжүүлж, удирдлагадаа ажиллах чадвар өндөртэй гэдгээ харуул. Таны авьяасыг нэг их удахгүй үнэлнэ. Албан тушаал ч ахиж мэднэ.
11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Тахиа жилд өрсөлдөгчдөө өөртөө татаж, хамтран ажиллахад гэмгүй. Мөнгөтэй ухаалаг харьц. Хэрэггүй зүйлд мөнгө үрж байснаас ирээдүйгээ бодож, ашигтай зүйлд хөрөнгө оруул.
11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Тахиа жилд та албан ажил болон томилолтоор ийш тийшээ олон явах нь. Таны дипломат авьяасыг хэрэгтэй хүмүүс олж харснаар ашигтай санал тавьж мэднэ. Хүч чадалдаа эргэлзээд хэрэггүй, шинэ салбарт орохоор байсан ч эргэлзэлгүйгээр энэ талаар багахан судлаад бүгдийг гартаа ав. Ямар нэг асуудал гарахгүй.
ГЭР БҮЛ
10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Хувийн амьдрал гэдэг нь хөндлөнгийн хүмүүс таны амьдралыг сонирхох ёсгүй, хувийн орон зай л байдаг учраас хувийн амьдрал гэж нэрлэгдсэн хэрэг. Тиймээс гэр бүлийн харилцааны талаар сониучирхах гэсэн найзуудынхаа оролдлогыг тухай бүрт таслан зогсоож, тогоон дотроо болсон зүйлсийг гадагш задлаад байх хэрэггүй. Гэр бүлээ хөндлөнгөөс хошуу дүрэгчдээс хамгаалах гэсэн оролдлогыг тань гэр бүлийн хүн тань үнэлж, та хоёрын харилцаа улам сайхан болно.
11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Гэр бүлээрээ аль болох их аялаарай. Зуслан, хөдөөгүүр аялж амжихгүй бол хот дотроо ч кино, жүжиг үзэн гэр бүлээрээ хөгжилдөж болно шүү дээ.
11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Гэр бүлээрээ энэ онд спортоор хичээллээрэй. Үүний тулд өглөө эртлэн босч гүйх гэсэн энгийн зүйлээс эхлэхэд л хангалттай.
ЭРҮҮЛ МЭНД
10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Хоол хүнсэндээ анхааралтай ханд. Хэт их хоолны дэглэм барьж, идэж уусан хүнсний зүйл бүрийнхээ илчлэгийг тооцох хэрэггүй. Гэхдээ мэдээж шарсан төмс, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй.
11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. 2017 онд хилэнцийнхэнд байгальд идэвхтэй амралт маш хэрэгтэй. Ингэснээр оюун ухаан болон бие бялдар сайн амрах болно.
11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Энэ жил өөрийгөө сайтар эрхлүүл. Даарч хөрөх, норохоос сэргийл. Байнга аминдэм хэрэглэ.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордны хүүхдүүд. Нэг ч хором нэг байрандаа тогтдоггүй хүүхдүүд бол хилэнцийн ордныхон. Энэ онд ч таныг амар тайван байлгахгүй нь. Гэхдээ тэдэнтэй аль болох цагийг хамт өнгөрөөж, тоглож наадснаар тэдний сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ.
11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Энэ жил таны хүүхдэд маш их анхаарал шаардагдах нь. Үүнийг дагаад зардал ч их гарна. Цирк, жүжгийн тасалбар, ном тоглоом нэхэж байсан хүүхэд агшин зуур өөрчлөгдөж, одон оронч болно гэж зөрүүдлэн дуран авиа ч нэхэж мэднэ. Гэрийн тэжээмэл амьтантай болвол тэр цаг заваа түүнд зориулахын дээр амьтан хайрлаж сурахад тустай.
11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Таны хүүхдийн авьяас билэг илэрч, цаг өдрөөр л улам бүр ухаалаг болно. Авьяас билгээ нээх гэж оролдож байгаа ийм үед нь л өөрийнх нь хүссэн дугуйлан, сургалтанд явуулах хэрэгтэй.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил орон сууцандаа засвар хий. Үүнд зарцуулах мөнгө болон цаг зав аль аль нь танд хангалттай гарна. Ажил дээр гарч байсан таагүй асуудлууд ард хоцорч, буулт хийх чадвартай таны ачаар нөхцөл байдал таатай болно. 2017 онд хувийн амьдрал эрчимтэй байх хэдий ч ухаантай байж, дурлачихлаа гэхэд яаран хайраа илчлэх хэрэггүй.
Үхэр жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил та тэнцвэртэй тайван байна. Хажууд чинь бөмбөг дэлбэрч байсан ч маш тэвчээртэй байж, бүхнийг тайвнаар ажиглах болно. Ажил хэрэг амжилттай байна. Энэ онд бага зэрэг амсхийхэд гэмгүй. Мөнгө санхүүгийн хувьд таатай байна. Өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэхэд тахиа жил ивээлээ өгнө.
Бар жилтэй хилэнцийн ордныхон. бүхий л асуудлууд ард хоцорсон. Тахиа жил таныг олон таатай үйл явдлуудаар баярлуулах болно. Улс төрийн салбарт муугүй үр дүнд хүрч мэдэх нь.
Туулай жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил үнэтэй хувцсад гар таталгүй, дүр төрхөө өөрчлөх үе. Хувийн амьдралд ч таатай зүйл олон гарна.
Луу жилтэй хилэнцийн ордныхон. Таны зөн билэг нэмэгдэнэ. Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа зөн билэгтээ итгэ. 2017 оны эхнээс л мөнгө санхүүгийн байдал сайжирна. Одоо эрхэлж байгаа ажлаасаа уйдсан бол ажлаа солиход тохиромжтой үе.
Могой жилтэй хилэнцийн ордныхон. Баримттай зүйлд л илүүтэй итгэ. Мөнгө зээлэхдээ баримтжуулж, чухал яриа хэлэлцээрийг утсан дээр бичиж авлаа гээд хэнийг ч гомдоочихгүй. Бүтэлгүйтэл, таагүй зүйл гарах хэдий ч энэ нь тийм ч айхтар үр нөлөөтэй, олон давтамжтай байхгүй. Хайр дурлалын тал дээр бүх зүйл гайхалтай байна. Дотоод сэтгэлээ чагнаж, хайртай хүнээ зөв сонгох боломж тохионо.
Морь жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил таны хувьд бүх зүйл сайхан байна. Хэсэг хугацаанд амарч, амсхийх боломжтой. Удирдлагын зүгээс өгөөмөр хандаж, урамшуулж, нэмэлт амралт тооцож өгч ч болох юм, боломжийг бүү алд.
Хонь жилтэй хилэнцийн ордныхон. Бүтээлч санаагаараа олны анхаарлыг татна, үүнийг дагаад атаархагчид, муу санаатнууд ч гарч ирнэ. Тэдэнд үргэлж саад тавь. Чухал хүмүүстэй танилцаж мэднэ, тэдний нөлөөг ашиглах цаг тун удахгүй.
Бич жилтэй хилэнцийн ордныхон. Аливаа асуудлаас тахиа жил таныг хамгаална. Бизнес эрхэлдэг хүмүүс ажил хэргийн хүрээгээ өргөжүүлнэ. Ингэснээр та алдахгүй, таны нэр хүнд улам бүр өсч, таны удирдлаган дор ажиллах гэсэн хүмүүс олширно.
Тахиа жилтэй хилэнцийн ордныхон. Ажил хэрэг амжилттай байх хэдий ч өрсөлдөгчид, муу санаатныг өөртөө дуудахгүйн тулд ололт амжилтаараа нэг их онгирч, бардамнах хэрэггүй. Хувийн амьдрал таатай байна. Гэр бүлээрээ аялахад тохиромжтой.
Нохой жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил бусадтай таагүй харилцаа үүсгээд байхгүй нь, таныг зөвхөн эерэг сэтгэгдэлтэй хүмүүс л хүрээлнэ. Ажил дээр ч нөхцөл байдал сайжирна. Хамгийн сүүлд хэзээ амралтаа авснаа санаж байна уу? Өргөдлөө бичээд амралтаа ав. Энэ онд сайтар амрах нь чухал.
Гахай жилтэй хилэнцийн ордныхон. Бүхэл жилжингээ амьдралын сайхныг мэдэрнэ. Энэ онд шинэ байр худалдан авах тухай бодох цаг нь иржээ. Хотын захын тохилог байшин худалдаж авахад тохиромжтой.
No comments:
Post a Comment