ЖИНЛҮҮР

Эрхшээгч гариг: Сугар.
Махбод : Хий.
Билэг тэмдэг: Жинлүүр, Ном.
Ээлтэй өдрүүд: Баасан, Бямба.
Таагүй өдрүүд: Мягмар, Ням.
Металл: Хүрэл, Зэс.
Үнэт чулуу: Гэрэлт чимэд.
Ургамал: яшиль мод .
Тоо: 6,8.
Тохирох өнгө: цэнхэр.
Үл нийцэх орд: Хонь.
Махбод : Хий.
Билэг тэмдэг: Жинлүүр, Ном.
Ээлтэй өдрүүд: Баасан, Бямба.
Таагүй өдрүүд: Мягмар, Ням.
Металл: Хүрэл, Зэс.
Үнэт чулуу: Гэрэлт чимэд.
Ургамал: яшиль мод .
Тоо: 6,8.
Тохирох өнгө: цэнхэр.
Үл нийцэх орд: Хонь.

Тахиа жил гарсан өдрөөсөө л жинлүүрийнхнийг ивээлдээ авч, хоёрдугаар сарын эхнээс л жинлүүрийн ордныхон тахиа жилийн найдвартай хамгаалалтан дор байгаагаа мэдэрнэ. Өнгөрсөн жил мөнгө санхүүгийн нөхцөл байдал муугүй байсан. Харин 2017 онд мөнгөтэй холбоотой асуудал гарахгүй, буяны үйлсэд ч гар сунгах боломжтой болох нь. Гэхдээ баруун солгойгүй мөнгөө цацах хэрэггүй. Зөвхөн таны тусламж хэрэгтэй болсон хүмүүст л гар сунга. Хаврын эхээр уран бүтээлийн үйл ажиллагаа амжилттай байна. Урлагтай бага зэрэг ч атугай холбоотой хүмүүсийн ажил үйлс үнэлэгдэж, ихээхэн хэмжээний мөнгөтэй болно. Хувийн амьдрал ч таатай байна. Хань ижлээ олох бөгөөд гэрлэлтээ хойшлуулаад хэрэггүй. Тахиа жил гэр бүл зохиоход тун тохиромжтой жил. Харин гэр бүлтэй жинлүүрүүдийн хувьд олон таатай гэнэтийн бэлэг тэднийг хүлээж байна. 3-6 дугаар сард танайд холын хамаатан чинь айлчилж, эсвэл эртний найзуудтайгаа уулзана. Зун амрахаар төлөвлөсөн бол таныг мартагдашгүй аялал хүлээж байна. Намар, соёл урлаг болон улс төрийн салбарынхны хувьд бүх зүйл тааламжтай байна. Зөн билэгтээ итгэж, сонголтоо хийгээрэй. Тахиа жил сонголт хийхэд тань тусална. Өдөр тутмын зурхайгаа сайтар уншиж байгаарай. Таны өмнө бүхий л хаалга нээлттэй байна. 11 дүгээр сард удирдлагатайгаа үл ойлголцох зүйл гарч магадгүй. Таныг суудлыг нь орлохоор хичээж байна гэж дарга тань айж байгаа байх. Захирал болмоор байгаа бол энд биш өөр газар дорхноо болчихож чадна гэдгээ ойлгуул. 12 дугаар сард та энэ онд гаргасан амжилтуудаа тооцон үзэхэд үнэхээр л бахархууштай үр дүн гарна. Хуримтлал их байна. Хувийн амьдрал ч таатай байх болно.
ХАЙР ДУРЛАЛ
09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Таныг маш олон гайхалтай уулзалт, болзоо хүлээж байна. Тахиа жил таны энэ олон романтик болзоог эсэргүүцэхгүй. Танд таатай байхаар бүхнийг зохицуулна. Гэхдээ эхнэртэй эрчүүдээс болгоомжил. Хүнээ сонгохдоо ухаантай бай. ]
10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Тахиа жилд жинлүүрийнхэн олон гэнэтийн бэлэгтэй таарахын зэрэгцээ боломжийн мэт санагдах эрчүүдээс гэрлэх санал хүлээн авч мэдэх нь. Зөвшөөрөх гэж яарсны хэрэггүй. Цаг хугацаа бүхнийг харуулна.
10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. 2017 он таны хувьд адал явдлаар дүүрэн. Романтик болзоо, бэлгэнд дарагдана.
АЖИЛ ХЭРЭГ
Жинлүүрүүд тахиа жилд бусад ордныхон бүтэлгүйтэж байгаа салбарт амжилт олно.
09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Дарга, удирдагч болоод үз. Гэхдээ дарга болоход нэр хүнд, статус нь сайхан ч маш өндөр хариуцлага хүлээдэг гэдгийг мартаж болохгүй. Үүнд бэлэн гэж бодож байгаа бол урагшаа. Найзуудаа татаж авахаа мартав аа. Тэд таныг дэмжиж, багаа бүрдүүлэхэд тань туслах болно.
10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Энэ жил та мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох хэрэггүй. Хангалттай хэмжээний мөнгө өөртөө татна. Гэхдээ сайн явахад садаа мундахгүй гэдэг үгийг бас санах хэрэгтэй.
10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Та энэ жил уран бүтээлтэй холбоотой ажилд илүүтэй амжилттай байна.
ГЭР БҮЛ
09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Энэ жил танд гэртээ тав тухтай , эерэг уур амьсгал бүрдүүлэх хүсэл төрнө. Амттай хоол, десерт бэлдэж гэрийнхнээ баярлуулахын тулд курсд бүртгүүлчихэд ч гэмгүй. Орон сууцандаа засвар хий.
10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Ажил дээр гарсан асуудлуудаа гэртээ ярихгүй байхыг хичээ. Тэгэхгүй бол захирлынхаа талаар хэт их ярьснаасаа болж гэрийнхэн тань бүр залхана. Тахиа жилд гэр бүлээрээ байгалд амрахад тохиромжтой.
10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Зөөлөн зан чанараа аль болох их гаргаж бай. Хүүхдүүдээ хэтрүүлэн магтахаас бүү ай. Таниас өөр тэднийг энэ дэлхийн хамгийн ухаантай, хамгийн хөөрхөн гэж хэн хэлэх юм? Эцэг эх, эмээ өвөөдөө анхаарал хандуулж, тэдний эрүүл мэндэд анхаарал тавиарай.
ЭРҮҮЛ МЭНД
Энэ жил ноцтой асуудал гарахгүй ч хууч өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй.
09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Өөрийгөө төөрөгдөлд оруулж, элдэв өвчний талаар интернэтээс зөвлөгөө уншиж, тэдгээрт итгэх хэрэггүй. Олон нийтийн сүлжээнд байгаа мянган найзаас чинь илүү өрхийн эмч таныг хэрхэн эрүүл болгохыг мэднэ. Тахиа жилд байгалд аль болох их амарч, стрессээс ангид байгаарай.
10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Бие галбиртаа үнэхээр санаа зовниж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байгаа жинлүүрийнхэн үр дүнд хүрнэ. Хоолны дэглэм зохиж, өглөөгүүр гүйснээр эрүүл мэнд, бие галбираа хэвээр хадгална. Гэхдээ юм бүрт хэмжээ байдгийг санаарай.
10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Та энэ жил ханиад томуунд өртөмтгий байна. Гэхдээ урьдаас сануулсан учир бэлтгэлтэй байж чадна гэсэн үг. Улиралдаа тааруулан хувцаслаж, амин дэм хэрэглэхээ мартав аа. Ингэсэн тохиолдолд та заавал эм ууж, тариа тариулахгүйгээр ханиад томуугаас сэргийлж чадна.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордны хүүхдүүд. Таны хүүхэд маш сониуч нэгэн болно. Та хормын төдийд түүнээс өчнөөн олон асуулт сонсоно. Бяцхан жинлүүрүүдийн эрч хүч их байж, нэг ч хором тогтвортой сууж чадахгүй л болов уу.
10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордны хүүхдүүд. Дуулгаваргүй бяцхан жаал тань үгэнд орохгүй хэт эрхэлж эхэлбэл нялх хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцана шүү гээд “айлгаад” үзээрэй. Тэд өөрсдийгөө том болсон гэж боддог тул ийм шийтгэлийг тэвчиж ч чадахгүй. Тиймээс тун удахгүй үгэнд тань орох болно. Таны бяцхан жаал сул талуудыг тань мэддэг учраас түүний “дайралтад” бууж өгч болохгүй.
10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Танай жаал хөгжилтэй дуу шуутай тоглоом, наргианд их дуртай. Энэ онд таны хүүхэд маш нинжин сэтгэл, шударга зангаараа таныг гайхшруулна.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй жинлүүрийн ордныхон. Тахиа жилд та санхүүгийн салбарт амжилттай байна. Ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо байж чадвал тахиа жил таныг ивээлдээ багтаана. Таны хурц ухаан гэр бүлийн амьдралд ч тус болно.
Үхэр жилтэй жинлүүрийн ордныхон. Атгаг санаа өвөрлөгчид, найз нэртэй хорлогчдоос тахиа жил таныг хамгаална. 2017 оны өдөр бүр өөр байж, танд уйдах зав гарахгүй. Утсаа унтраагаад холхон газар амрахаас явсан ч сонирхолтой зүйл үргэлж тохиолдоно.
Бар жилтэй жинлүүрийн ордныхон. Санаа зовних, түгших, бухимдах зүйл гарахгүй. Албан тушаал ахиж, цалин нэмэгдэх магадлалтай. Хувийн амьдралд мөн л таатай байна. Таны хань хүсэл бүрийг чинь биелүүлэхэд бэлэн.
Туулай жилтэй жинлүүрийн ордныхон. Энэ жил нэг их хичээл зүтгэл гаргаж, сунаж унатлаа ажиллахгүй байсан ч ажил хэрэг хэвийн сайхан үргэлжилнэ. Байгалд ажиллахад нэн тохиромжтой.
Луу жилтэй жинлүүрийн ордныхон. Дайснууд холуур байж, харин та тайван амсхийх боломж гарна. Амьдралд хайртай, өөдрөг зан тань бизнесийн салбарт ч хэрэг болж, ажил хэрэг өөдрөг бүтэмжтэй байна.
Могой жилтэй жинлүүрийн ордныхон. Могой уг нь хэвлээр явагч, мөлхөгч амьтан. Гэхдээ энэ жил та нисэх шаардлагатай болох нь. Албан томилолт, тэр дундаа хилийн чанад руу томилолтоор явах гээд нисэх онгоцоор ихээхэн үйлчлүүлэх нь. Та газар үзээд зогсохгүй, ашигтай холбоо харилцаа тогтоож чадна.
Морь жилтэй жинлүүрийн ордныхон. Хамаатан садан, нөлөө бүхий танилууд танайд зочилж мэднэ. Ажил дээр ч асуудал тун бага. Удирдлагууд таны үгийг анхааралтай сонсоно. Хуримтлал үүсгэж эхлэх хэрэгтэй. Хэрэглээнээс илүү гарган хуримтлал үүсгэх хангалттай мөнгө олж чадна.
Хонь жилтэй жинлүүрийн ордныхон. Од мичдэд хүслээ шивнэ. Мөрөөдөл тань заавал биелэх болно. Жижиг асуудалд анхаарал, хүчээ тарамдалгүй дорвитойхон ажил мөрөөдөж, төлөвлө. Шинэ орон сууцтай болох магадлалтай.
Бич жилтэй жинлүүрийн ордныхон. “Хүнд хэцүү” гэсэн үгийг мартах цаг нь болжээ. Бүх зүйл алсуураа сайхан бүтнэ. Харин гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр орж, хэрэгтэй зүйлсийг нь худалдан авч, аль болох хамтдаа аял.
Тахиа жилтэй жинлүүрийн ордныхон. Тахиа жилд найрсаг ханд, тэр хариуг нь заавал барина. Түншүүдээсээ ашигтай санал олон хүлээж авна. Гэхдээ нэг л асуудал байна. Ирээдүйтэй ажил хэрэг бүхнийг амжуулахад бие чинь арай л дийлэхгүй. Тиймээс найзуудынхаа дундаас хамтрагчаа хайж, ажил хэргээ өргөжүүл. 2017 онд хувийн амьдрал тааламжтай байна. Мөнгө санхүүгийн тал дээр ч асуудалгүй.
Нохой жилтэй жинлүүрийн ордныхон. Үнэнч байна гэдэг муугүй хэрэг. Гэхдээ тахиа жилд зөвхөн ажил албандаа төдийгүй өөртөө ч ашигтай байдлыг хайхыг хичээ. Танд ашигтай томилолт санал болгох ч юм бил үү? Энэ үед надаас илүү хэн энэ томилолтыг авах юмсан гэж ярьж байлаа гэж асуух шаардлага байгаа гэж үү? Гэр бүлийн тал дээр ч тааламжтай байх тул ажил хэрэгтээ анхаарал хандуулах цаг хангалттай гарна.
Гахай жилтэй жинлүүрийн ордныхон. Таны хөгжилтэй зан олон хүндрэлийг даван туулахад тань тусална. Ер нь ямар ч үед инээмсэглэж, хөгжилдөж чадаж байгаа хүнтэй хэн хэрэлдээд зогсоод байх вэ дээ. Мөнгө санхүүгийн хувьд тахиа жил ивээлээ өгнө.
No comments:
Post a Comment