Sunday, May 7, 2017

хонь


ХОНЬ
Image result for зурхай хонь
03.21-04.20
Эрхшээгч гаригАнгараг, Дэлхий ван.
Махбод: Гал.
Билэг тэмдэгХонь, Цаа буга, Улаан шар, Ногоон квадратууд.
Ээлтэй өдрүүдМягмар.
Ээлгүй өдрүүдБаасан, Бямба.
Металл: Төмөр, Ган.
Үнэт чулууБадмаараг, Анар, Очир эрдэнэ.
УргамалХонгорзул.
Тоо: 5,7,9.
Тохирох өнгөУлаан.
Үл нийцэх ордЖинлүүр.

Өнгөрсөн Мичин жил танд урьдчилан тааварлашгүй олон зүйл тохиож уснаас хуурай гарах шахуу чамгүй зүйлд сургасан. Тахиа жилд мөн Хонины ордныхныг багагүй сонирхолтой зүйлс хүлээж байна. Жилийн сорилд бууж өгөлгүй бүх чадлаараа хичээгээрэй. Муу зуршилаасаа хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Жилийн эхэнд эрч хүчтэй Хонины ордныхонд гэнэтийн боломж гарна. Хавар таны амьдралд бага зэрэг өөрчлөлт орно, хамтрагчид нэмэгдэж, чухал гэрээнүүд олноор хийгдэх төлөвтэй. Мичин жилийн аз тахиад ч үргэлжлэх боломжтой. Тахиа намар тийшээ урьдчилан тааварлашгүй зүйл тохиож заримдаа цохилт авч магадгүйг бүү мартаарай. Энэ эрсдүүлийг хамтрагч түншүүдийн урвалт, найз нөхдийн нүүр буруулалт зэргээр та зунаас мэдэрч эхлэнэ. Үүнд хонинууд хэтэрхий их санаа зовох хэрэггүй, бүх зүйлээ маш сайн нягтлан шалгаж байгаарай. Өмнөх амжилтуудаа санаж хувь тавиланд гомдохгүй байх нь хамгийн чухал. Хэрэв та сэтгэлзүйн тэнцвэртэй байдлаа хадгалж чадвал Тахиа жилийн цохилтонд өртөхгүй санхүүгээ өсгөж мөнгө хангалттай олно. Зуны дунд сараас Хонь жилтнүүдэд хэд хэдэн гэнэтийн зүйл тохиолдоно гэж  зурхайчид үзэж байна. Танд хувийн амьдрал, карьерээ өсгөх хоёроос сонголт хийх мөч тулгарна. Шийдвэрээ гаргахаас өмнө сайтар бодоорой. Тахиа жил гэр бүлд ээлтэй боловч ажил мэргэжлээ сонгосон ч амжилт дагалдана. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн урам хугарч магадгүй тул тэдэндээ өөрийгөө гэртээ бага цаг зарцуулна, гэхдээ санхүүгийн хувьд чамлахааргүй хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг урьдчилж ойлгуулах хэрэгтэй. Есдүгээр сард хонинууд маш бүтээлч байх ба төлөвлөгөө, шинэ санаанууд чинь эргэн тойрныхны дэмжлэгийг сайн авна. Магтаал талархал хүлээж буй үеийг ашиглан өөрийн хөдөлмөрийг сурталчилах боломжтой, өрсөлдөгчид чинь ч хүлээн зөвшөөрнө. Аравдугаар сар гэхэд та зөв замыг олчихсон байх болно. Энэ сард гол нь амжилтандаа ташуурахгүй байх хэрэгтэй, таныг жаргалдаа мансуурч байх хооронд хэн нэгэн хорлох зүйл хийж болзошгүй юм. Тахиа жилд толгой сэргэг эрүүл ухаанаар сэтгэж бууж өгөхгүй байж чадвал 11, 12-р сарын турш мөн амжилттай байх болно. 

ХАЙР ДУРЛАЛЫН ЗУРХАЙ

2017 онд хайртай хүнтэйгээ харьцаагаа сайжруулах алдаагаа засахад тохиромжтой үе юм.
3-р сарын 21-ээс 3-р сарын 30-нд төрсөн хониныхны хувьд тахиа жил таныг олон учрал амьдралаа хүссэнээрээ өөрчлөх цэгцлэх олон боломжууд хүлээж байна.
Ганц бие хонинууд үнэн сэтгэлээсээ дурласан бол харилцаа хялбархан үүсгэнэ. Гэр бүл зохиох цаг нь ирээгүй бол ганц биеийн жаргалийг хангалттай эдлэж болно. Гэр бүлтэй хонинууд бүл нэмэх тухай бодож болох ба тахиа жилд шинэ хүмүүс ихээр мэндэлнэ. 2017 оны тахиа жилд төрөх хүүхэд царайлаг ба онцгой авьяастай болно.
3-р сарын 31-ээс 4-р сарын 10-нд төрсөн хонины ордныхны хувийн амьдрал төгс сайхан байх ба эргэн тойрноо анзаарах шаардлага гарахгүй. Ганц бие хонинуудыг хүчээр гэрлүүлэхээс өөр айлгах зүйлгүй. Тайван байдлаа хадгалж бусдын мэдрэмжээр бүү тоглоорой, эсрэг хүйстнээ анхааралтай ажиглаарай
4-р сарын 11-ээс 4-р сарын 20-нд төрсөн хонины ордныхон. Таны шулуухан зан Тахиа жилд хамтрагчтайгаа харилцах харилцаанд шийдвэрлэх үүрэг хүлээнэ. Хамтрагч тань таны хүүхдийнх мэт ертөнцөд сэтгэл татагдаж халамжлахыг хүснэ. Хүүхдийн дүрийг хэтрүүлж болохгүй хамтрагчид тань сөрөг сэтгэгдэл төрж болзошгүй. Хонь жилтнүүдэд гэр бүл зохиоход тааламжтай жил бөгөөд гайхалтай гэрлэлт хүлээж байна. Гэр бүлийн хүнийхээ санхүүгийн эрх чөлөөнд халдахгүй бол бат бөх сайхан гэр бүл үүснэ. 

АЖИЛ ХЭРЭГ

2017 онд санхүүгийн гэрээ хэлэлцээрүүд, эрсдэлтэй ажил хэргээр дүүрэн байна. Эрсдэлийг марталгүй сайн тооцож нягт нямбай ажиллаарай. 
3-р сарын 21-ээс 3-р сарын 30-нд төрсөн хонины ордныхон. Олонх нь Шинжлэх ухааны салбарт гялалзсан амжилт гаргана. Таны хүч хөдөлмөр өндөр үнэлэгдэнэ, гэвч ололтоо ухаалаг зарцуулж шалихгүй зүйлд мөнгө бүү үрээрэй. Шинэ ажил хэрэг эхлэхэд муугүй, өөрийн төсөлд хөрөнгө оруулалт хийвэл тахиа жилд заавал ашиг олно. 
3-р сарын 31-ээс 4-р сарын 10-нд төрсөн хонины ордныхны хувьд энэ жил ажил хэргийнхээ эцсийг үзэх тэсвэр тэвчээр алдагдах боловч хэрэгтэй хүмүүстэй танилцаж нэр хүндээ өсгөх таатай боломжууд гарна. Шинэ танил ажлын санаачлагыг гартаа авах ба танд зааварчилах, өөрийн олон санаануудаас оновчтойг шингээх үүрэг үлдэх ба тун удахгүй амжилтанд хүрнэ. 
4-р сарын 11-ээс 4-р сарын 20-нд төрсөн хонины ордныхон.Та дурын ажил хэргээс амжилт олох боломжтой бөгөөд хамгийн гол нь өөртөө тааламжтайг нь сонгоорой. Таны нэр хүнд маш их өсөх ба  атаархагчдаас болгоомжлоорой. Хамт ажиллагсдын зарим нь таныг дэмжинэ, гэхдээ муу санаатнуудаас хол байж, үг хэлэндээ бодолтой байж, төлөвлөгөө бүрээ нэг бүрчлэн хуваалцах хэрэггүй. Санхүүгийн салбарт амжилттай байна. 

ГЭР БҮЛ 

03.21-03.30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Гэр бүлийнхээ хүнийг аль болох их магтахыг хичээ. Ингэснээр та харицлаагаа сайжруулаад зогсохгүй ханиа амжилтанд хүрэхэд нь туслана. Хамтдаа цагийг өнгөрүүлж, гадаад төрхөндөө шинэ өнгө төрх нэмэх талаар хамтраад туршаад үзэхэд гэмгүй.  
03.31-04.10- ны хооронд төрсөн хонины ордныхон.  Энэ онд танд гэр бүлийн гишүүдийн хүндэтгэл маш чухал тул тэдний үлгэр жишээ болохын тулд хичээгээрэй. Хүүхдүүддээ найз нөхөр шиг хандаж,  хүүхэд насаа дурсан тэдэнтэй яг л үе тэнгийн мэт хөгжилдвөл хүүхдүүдийн идэвхи ч нэмэгдэнэ. 
04.11-04.20- ны хооронд төрсөн хонины ордныхон.  Энэ жил таны бүтээлч чадвар өндөр байна. Гэртээ зохион бүтээгчийн авьяасаа харуулж, тав тухтай уур амьсгал бүрдүүлэн,  гэрийн засвар тохижилтыг өөрөө гүйцэтгэхээс бүү ай. 

ЭРҮҮЛ МЭНД

Энэ жил аль болох их амарч, цэвэр агаарт аялал зугаалга хийхэд гэмгүй. 
03.21-03.30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Эмчийн зөвлөгөөг дагах дургүй сул тал тань энэ жил ихээхэн хор хохирол учруулж болзошгүй. Мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж, бага зэргийн зовиур илэрсэн ч заавал эмчид ханд. Өөрийгөө эмчлэх гэж оролдсноор эрүүл мэндээ бүр дордуулна.  
03.31-04.10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Та энэ жил спортоор хичээллэ. Үүнд тань туслах хүмүүс ч гарч ирнэ. Энэ жил таны гол дайсан бол залхуу зан. Тиймээс бүхий л аргаар түүнтэй тэмц. бага зэргийн амжилт гаргасан ч өөрийгөө урамшуул. Ингэж эрүүл хэв маягийг баримталснаар эрүүл мэнд ямар нэг асуудалгүй байна. 
04.11-04.20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Өөртөө хяналт тавьж, дэглэм баримтлан, согтууруулах ундаанаас хол бай. Энэ жил бие галбиртаа анхаарахад тохиромжтой. Хооллолтоо зөв зохицуулан , хэт ихээр амттанд дурлахаас татгалз. 

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

03.21-03.30-ны хооронд төрсөн хонины ордны хүүхдүүд.  Хүүхдүүд тань зангаа гаргаж эхэлнэ. Тиймээс тэднийг хөгжүүлэх бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өг. Зарим хүүхдүүд уран бүтээлийн авьяасаа нээж магадгүй тул түүний эрч хүчийг дарахгүй байхыг хичээгээрэй.  Тэд бусадтай амжилтаа хуваалцах нөхцлийг бүрдүүлж өг. 
03.31-04.10- ны хооронд төрсөн хонины ордны хүүхдүүд. Энэ үед төрсөн хүүхдүүдэд анхаарал их шаардагдана. Олон зүйл сонирхож, хурдан хугацаанд сонирхол нь буурна. Хамгийн гол нь тэвчээртэй байж тэднийг урамшуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд тань өөрт нь чухам юу хэрэгтэйг ойлгож авна. 
04.11-04.20- ны хооронд төрсөн хонины ордны хүүхдүүд.  Энэ жил та хүүхдээ гэрт нь байнга байлгаад байж чадахгүй л болов уу. Тэд үргэлж эрх чөлөөтэй байхыг хүснэ.  Хэт их эрч хүчтэй байх тул спортоор хичээллүүлбэл зүгээр. 

ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ 

Хулгана жилтэй хонины ордныхон. 2017 онд боловсролдоо анхаарахад тохиромжтой. Зөн мэдрэмж өндөр байна. Эрсдэл хийх чадвар, тэвчээртэй зан чанарын хариуд амжилт ирнэ. Хувийн амьдралд анхаарал болгоомжтой бай. 
Үхэр жилтэй хонины ордныхон.  Тахиа жил танд ивээлээ өгч ажил хэргээ амжуулахад туслана. Хэт хөнгөн хийсвэр байх хэрэггүй. Ялангуяа зарлага гаргахдаа тооцоотой бай. Танд санхүүгийн тал дээр амжилт ирэх ч хэмнэлт хийхэд илүүдэхгүй. Хувийн харилцаан дээр ч тэвчээртэй байх хэрэгтэй болно. 
Бар жилтэй хонины ордныхон.  Энэ жил таны гол зан чанар хувийн дэг журам байх болно. Эрсдэл хийх дуртай энэ ордныхон тахиа жилд хуурч мэхлэгдэхээс болгоомжил. Санхүүгийн байдал тогтвортой байх хэдий ч та адал явдал эрэлхийлнэ. Хувийн харилцаа сайна байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох тохиромжтой үе оны эхээр тохионо. 
Туулай жилтэй хонины ордныхон.  Ашигтай хэлэлцээрүүд олон тохионо. Та худалдааны ажил эрхэлдэг бол амжилтанд хүрнэ. Хувийн амьдралын тухайд гэнэтийн бэлэг багагүй тохионо. Ганц бие хүмүүс уулзалт, болзоогоор дүүрэн байна. 
Луу жилтэй хонины ордныхон.  Тахиа жилд та ялагч байна. Ялалтанд хүрэх гэсэн таны хүсэл эрмэлзлэлийг тахиа жил ивээнэ. Оны эхний хагаст харилцаан дээр асуудал гарч мэднэ. Харин зун гэхэд нөхцөл байдал өөрчлөгдөж, таныг үнэлэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Санхүүгийн байдал тогтвортой байна. 
Могой жилтэй хонины ордныхон бусдыг татах чадвар өндөр байснаар ашигтай саналууд хүлээн авна. Гагцхүү зөвийг сонгох хэрэгтэй. Гэхдээ өөртөө хэт бардаж болохгүй, бүхнийг төлөвлөгөөний дагуу хий. Энэ жил оюун ухаан тань ихээхэн хэрэг болно. Энэ жил мөрийтэй тоглоомоос хол бай. Танд аз таарсан ч үргэлж од гийнэ гэж байдаггүйг санаарай. 
Морь жилтэй хонины ордныхон. Энэ жил улс төрийн салбарт орох боломж гарч магадгүй. Хүмүүсийг удирдах чадвар ажил дээр ч хэрэг болно. Удирдах албаны хүмүүс таньтай зарим шийдвэр гаргахдаа зөвлөлдөх байх. Хувийн амьдрал ер бусын байна. Уулзалт болзоо, хайраа илэрхийлэх гээд л. 
Хонь жилтэй хонины ордныхон. Энэ жил худалдааны арилжааны салбарт өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Мөнгө санхүүгийн тал дээр муугүй байх ч бусдын санаагаар биш өөрийнхөө дотоор сэтгэлийг сонс. Бүтэн жилийн турш мөнгө санхүүгийн гачаалд орохгүй.  Гэхдээ олсон болгоноо үрээд байвал юу үлдэх вэ дээ. 
Бич жилтэй хонины ордныхон.  Маш хэцүү салбарт ч амжилт олох магадлалтай. Нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажиллана. Зарим хүмүүс нэр алдарт ч хүрч мэднэ. Хайр дурлалын тал дээр аз тохионо. Гэхдээ өөрийг тань гэсэн хүн бүртэй адал явдал эрэлхийлж гүйлгүй, сэтгэл зүрхээ л дага. 
Тахиа жилтэй хонины ордныхон.  Энэ жил аль ч салбарынхан амжилтай байх магадлалтай. Авьяас чадвартаа итгэж чадвал үүнийхээ хэрээр мөнгө олох боломжтой. Хувийн харилцаан дээр алтан дунджийг олохыг хичээгээрэй. 
Нохой жилтэй хонины ордныхон.  Энэ жил хүмүүс таныг хүндэтгэж, ур чадварыг тань хүлээн зөвшөөрөх болно. Тиймээс ажлаа үнэлүүлэх цаг нь иржээ. Мөн тэвчээртэй байвал сайн үр дүнд хүрнэ. Санхүүгийн хувьд хараат бус байдалд хүрч магадгүй. 


Гахай жилтэй хонины ордныхон. Энэ жил уран бүтээлтэй холбоотой үйл ажиллагаанд амжилттай байна. Энэ ордныхон уран бүтээлчийн замыг хэдийнэ сонгосон бол хүлээн зөвшөөрөгдөх, нэр хүндэд хүрэх зам нээгдэнэ. Дуртай ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал санхүүгийн хүндрэлээс айхгүй байж болно.

No comments:

Post a Comment