Sunday, May 7, 2017

ихэр

ИХЭР
Related image


Эрхшээгч гаригБуд.
Махбод: Хий .
Билэг тэмдэгИхэр, Баг, Гар, Од.
Ээлтэй өдрүүдЛхагва, Ням.
Ээлгүй өдөрПүрэв.
Металл: Мөнгөн ус.
Үнэт чулуу: Аквамарин.
Ургамал: Ойм.
Тоо: 7.
Тохирох өнгөСаарал.
Үл нийцэх ордНум.

Өнгөрсөн жил амжуулж чадаагүй ажил хэргээ гүйцэлдүүлэх боломж гарч ирнэ.  Хоёрдугаар сараас эхлэн амжилт ар араасаа цуварна. Хувийн амьдралд ч хайрын болзоо, романтик учруулуудаар дүүрэн байна. Гэхдээ хэт хөнгөн байлгүй, биеэ барьж, хүн бүртэй сээтэгнэх хэрэггүй.  Дөрөв болон тавдугаар сард амарч, амсхийх хэрэгтэй. Хамгийн гол нь ойр дотны, хайртай хүмүүстэйгээ амарч, “хэрэгтэй” хүмүүстэй уулзан цагийг өнгөрүүлэх нь хожим хэрэг болно. Зургаадугаар сарт амжилт ойрхон тул түүнийг олж авахын тулд хичээнгүйлэн ажилла. Амарч тухлах цаг одоо биш. Мөнгө санхүүтэй холбоотой ажлууд амжилттай байна.  Зуны дунд үеэр зөн мэдрэмж өндөр байна. Ажил мэргэжилдээ амжилт гаргаж, албан тушаал ахих зэргээр зав зай бага гарах тул гэр орондоо анхаарал бага хандуулж магадгүй. Тиймээс зуны сүүл үеэр гэр бүлийнхэндээ заавал цаг гаргаж, хамт амрахыг хичээгээрэй. Есдүгээр сард олон сорилт тулгарна.  Энэ үед дотоод сэтгэлээ сонсож, зөв сонголт хийвэл ажил хэрэг өөдрөг байж, мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй болно.  Намрын сүүлээр хамаатан садан таныг залхааж мэднэ. Гэхдээ тэд байнга зочилж ирж, төвөг учруулдаггүй л бол хаа нэг амаа жимийгээд өнгөрөхөд зүгээр.  12 дугаар сард албан тушаал дэвших магадлалтай.

ХАЙР ДУРЛАЛ

05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. 2017 онд Ихрийн ордныхны хувийн амьдрал таны хүссэнчлэн одтой байна. Таныг гэх олон хүнээс залхаж, тэднийг өөрөөсөө холдуулахыг хүссэн бол таны л хэрэг, тааллаараа бол. Харин найрсаг, аз жаргалтай гэр бүл зохиохыг хүсч байгаа бол тахиа жил тохиромжтой үе.  Гэхдээ ганц бие амьдралаас салах цаг тань үнэхээр болсон уу гэдгээ өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Тахиа жилд бүхнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Энгийн байхыг хичээ. Ялангуяа хайртай хүн тань эрхэлж тунивал үүнд бүү гомд. Харин та ганц бие бол энэ жил хайртайгаа учрах боломж гарна, гэхдээ хүнээ сонгохдоо зөвхөн гаднах байдлаар нь биш харин мэдлэг оюун ухаан нь эн тэнцэхүйц хүнийг сонгоорой.
06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Тахиа жилд та гайхалтай дур булаам байж, нэг их хичээл зүтгэл гаргахгүйгээр удаан хүлээсэн хүнээ олно. Гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Гэхдээ энэ ордны ихэнх нь ухаан, уран цэцэн үгсээрээ бусдыг татах чадвартай.

АЖИЛ ХЭРЭГ

Энэ жил ажил хэргийн талбарт өрсөлдөгч цөөн байна. Ялангуяа бизнесийн салбарт таны мэдлэг чадвар өндөр байх болно.
05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон.   Тахиа жил танд бизнесийн салбарт авьяас билэгээ нээж, хүч сорих боломжийг олгоно. Өрсөлдөгчдөөс бүү ай, өөртөө итгэж, урагшаа алх.  Үндсэн ажлаасаа одоохондоо гарах хэрэггүй. Тогтвортой байдал танд чухал. Гэлээ ч нэмэлт орлого хэнд ч илүүдэхгүйг санаарай. Энэ онд мөнгө санхүүгийн тал дээр санаа зовних зүйл бага гарна.
05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. 2017 онд сонирхлоо өөрчлөх шаардлагатай болно. Тиймээс ажил хэргийн өөр өөр салбарт хүч сориход гэмгүй. Айх хэрэггүй, боломж таны гарт байна.  Энэ жил танд ивээлээ өгч, удирдлагын зүгээс танд сонирхолтой төрөл бүрийн ажил даалгах бол цалин ч үүнийг дагаад хангалттай нэмэгдэнэ.
06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон.  Оны эхнээс та цалингаа нэмүүлэхийг шаардахад тохиромжтой үе. Таны мэргэжлийн ур чадвар нэмэгдснээр боломжийн албан тушаалын санал хүлээн авч магадгүй. Шинэ зүйлд хүчээ сориод үз. Энэ нь танд нэмэлт орлого авчирна.

ГЭР БҮЛ

05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон.   Орон сууцны нөхцөл байдлаа сайжруулах, гэрийн тавилгаа шинэчлэхэд тохиромжтой. Таны холын хамаатан садан материаллаг тусламж үзүлж мэднэ.  Ичих хэрэггүй, бусдын сайхан сэтгэлээр хандан туслаж байгааг татгалзалгүй ав.  Орон байраа шинэчлэн, өөд татахаас гадна гэр бүлийнхэнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүл.
05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Энэ жил гэр бүлийн аз жаргалаар дүүрэн байхад тахиа жил туслана. Таниас ч багагүй хичээл зүтгэл шаардлагатай. Хувиа хичээсэн зангаасаа салж, гэр бүлийнхнээ хайрлаж, эрхлүүлж бай. 2017 онд загасчлах, жимс түүх зэргээр байгальд аль болох их цагийг өнгөрүүлвэл зүгээр.
06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Гэр бүлийн энгийн асуудлууд, ажил хэргийг шийдвэрлэхэд идэвхтэй бай. Ажил амжилттай яваа, цаг зав зарцуулах шаардлагатай ч гэр бүлдээ анхаарал хандуул.

ЭРҮҮЛ МЭНД

Энэ жил биеийн ачаалал авах тул үе мөчөө хайрлах хэрэгтэй. Мөн зөв хооллолт, хоол хүнсний чанар дээр ч анхаарахад илүүдэхгүй.
05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон.  Ихрийн ордныхон элгэндээ анхаарал хандуул. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Найз нөхөд тань бүгд нийлээд “шахсан” ч татгалзаж өнгөрүүлэх зоригтой бай.  Мөн хэт давсархаг, утсан бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэ.
05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон.  Тахиа жилд өөрт тохиолдсон асуудлуудаа дотроо хадгалж явах хэрэггүй. Мэдрэлийн систем тань төмөр биш шүү дээ. Заримдаа хашгирч, дороо дэвслэх нь бухимдлаа гаргах боломжийн арга. Мэдээж стрессийг даван туулахын тулд найз нөхөдтэйгээ ярилц, тэд таныг дэмжих болно.
06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Энэ жил хорт зуршлаасаа салахад тохиромжтой үе. Олон жил тамхиа хаяна гэж өөрийгөө хуурч явсан бол энэ жил зориглоод үз. Эрүүл мэндэд хичнээн их өөрчлөлт гарахыг та төсөөлөх ч үгүй байна.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордны хүүхдүүд.  Бяцхан ихрийн ордныхон энэ жил тун ч тэвчээргүй нэгэн болж хувирна. Хүүхдийнхээ хүссэн бүрийг нүд ирмэхийн зуур биелүүлэхгүй бол тэд дуу тавин хашгирч, хөршүүдийг цочоож ч чадна.  Байнга энэ занг өөгшүүлээд байж болохгүй учир зарим үед заль хэрэглэ. Би гомдлоо, уйллаа гэж “айлгавал” өрөвч бяцхан хүүхдүүд дахиж таны чихний хэнгэрэг хагартал хашгирах нь багасч мэднэ.
05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордны хүүхдүүд.  2017 онд таны хүүхдүүд идэвхтэй, сэтгэл хөдлөл ихтэй байна. Олно зүйлийг сонирхсноор дэмий зүйлд татагдахаа болино. Түүнийг өдөр бүр сонирхолтой тоглоомоор тоглуулж, салхинд хамт зугаалж, жүжиг кино хамт үзэхийг хичээгээрэй.
06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон..  Тэд бол хаан. Ямар ч хамт олон дунд орсон хамгийн түрүүнд, хамгийн сайн, хамгийн чухал нэгэн байх болно. Хүүхэдтэйгээ маргалгүй, харин хаан ч гэсэн дүрэм журамд захирагддаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ

Хулгана жилтэй ихрийн ордныхон. Энэ жил ихрийн ордныхонд олон гэнэтийн бэлэг бэлджээ. Санхүүгийн нөхцөл байдал таатай байх тул мөнгөө хэт хэмнэж, гар татах шаардлагагүй болно. Ажил хэрэгтээ анхаарахын зэрэгцээ гэр бүлдээ зарцуулах цаг заваа төлөвлө.
Үхэр жилтэй ихрийн ордныхон. Тэвчээртэй, хүлээцтэй байдал энэ жил танд маш тус болно. Та яарч тэвдэхгүй байвал амжилт аандаа ирж, хайртай хүнтэйгээ ч учирна. 2017 онд үхэр жилтэй ихрийн ордныхны хувьд аяллаар дүүрэн байна.
Бар жилтэй ихрийн ордныхон.  Ажил хэргийн түншүүдтэйгээ харилцахдаа эелдэг бай. Гэхдээ байнга инээмсэглэж, магтаалын үг хэлээд байх хэрэггүй. Ганц удаа л амжилттай хэлэлцээр хийсэнд нь талархаж, магтвал тэд жилийн турш амжилттай ажиллах болно.
Туулай жилтэй ихрийн ордныхон. Та энэ онд ихрийн ордныхон дундаа хамгийн аз жаргалтай нь байна. Хамгийн хэцүү салбарт ч амжилттай байж, ямар ч асуудал тулгарсан тайван тэвчээртэй байдлаа хадгалж чаддаг таниар түншүүд тань бахархах болно.
Луу жилтэй ихрийн ордныхон. Тахиа жилд олон салбарт ажил хэргээ амжуулж чадна. Үүний тулд заавал өөрийн зөв гэж зүтгэх шаардлагагүй. Энэ жил таны хүн татах чадвар өндөр байна. Хүүхдүүдтэйгээ харилцахдаа аль болох зөөлөн байж, эв зүйгээ ололцох хэрэгтэй.
Могой жилтэй ихрийн ордныхон.  Энэ жил та сайн ажиллах хэрэгтэй болно. Гэхдээ хэт ядарна гэж айх хэрэггүй. Хичээж зүтгэсний шагнал ирнэ. Хувийн амьдралд ч таатай байна. Шинэ романтик учралуудаар дүүрэн.
Морь жилтэй ихрийн ордныхон. Хүмүүсийг удирдах тэдэнд нөлөөлөх чадвар энэ жил өндөр байна.  Таны захиргаанд ажилладаг хүмүүс үг бүрчлэн дагаж, ажил бүхэн өөдрөг байх болно.  Харин ийнхүү бусдыг захирах, удирдах чадвараа гэртээ орсон хойноо ашиглаад хэрэггүй. Ажил, ар гэр хоёр өөр шүү дээ.
Хонь жилтэй ихрийн ордныхон.  Шинэ мэргэжил эзэмших цаг нь болжээ. Ийм сонголт хийхэд тахиа жил ээлтэй байна. Санхүүгийн салбарт ашиг орлого ихтэй.  Ашигтай гэрээ хэлэлцээр хийж, бирж дээрээс ч ашиг олж мэднэ.  Мэдээж 2017 онд эрсдэл учирна. Энэ бүрт бууж өгч, ухарч болохгүй.
Бич жилтэй ихрийн ордныхон.  Таны боловсрол энэ жил ажил хэрэгт чухал үүрэг гүйцэтгэнэ. Ямар ч дарга ийм чадалтай мэргэжилтнүүдээ үнэлнэ.  Гол нь ичиж зоволгүй, өөртөө итгэлтэй бай. Ингэсэн тохиолдолд ажил хэргийн ертөнц хөл доор чинь байж, зарим ажил хэргийн түншүүд нууцхан атаархана.
Тахиа жилтэй ихрийн ордныхон. Ажил хэргээ чин сэтгэлээсээ хийж чаддаг хүмүүсийн хувьд энэ жил ашиг орлого олон байна. Гол нь залхуурч, хойш суух хэрэггүй. Хэдий мөнгө оллоо ч гэсэн мөрийтэй тоглоом зэрэг эрсдэлтэй зугаа цэнгээнээс хол байгаарай.  Ганц бие хүмүүс хайртай хүнтэйгээ учирна.
Нохой жилтэй ихрийн ордныхон. Энэ жил та хөрөнгөө өсгөх боломж  гарна. Хамгийн гол нь үнэнч шударгаар баялгаа өсгөөрэй. Аливаа гэрээ хэлэлцээр ашигтай, амжилттай байна. Хувийн харилцаан дээр  ухаан зарж, зөн билэгтээ итгэх хэрэгтэй. Энэ жил зөн билэгтээ итгэснээр зөв шийдвэр гаргах боломжтой.
Гахай жилтэй ихрийн ордныхон. Энэ жил танд шинэ албан тушаалд томилогдох боломж гарч магадгүй. Гэхдээ даргын суудалд суухаас өмнө урьд өмнөх ажлаас хэд дахин ажиллаж, хариуцлага хүлээх хэрэгтэй болно гэдгийг санаарай. Та амралт зугаа цэнгээнээ мартахад бэлэн байгаа бол амжилт, мөнгө, нэр хүнд таны гарт байна. Ажлын араас хэт яваад ар гэрээ орхигдуулж мэдэх тул цаг заваа зохицуулах хэрэгтэй.

No comments:

Post a Comment