БУМБА/ХУМХ

Эрхшээгч гариг: Уран.
Махбод:Хий.
Билэг тэмдэг: Хумх, Далавч, Мөнгөн гар.
Ээлтэй өдөр: Бямба.
Таагүй өдөр: Ням.
Металл: Уран.
Үнэт чулуу: Галт уулын чулуулаг.
Ургамал: Голт борын цэцэг.
Тоо: 2.
Таарах өнгө: Хөх ногоон.
Үл зохицох орд: Арслан.
Махбод:Хий.
Билэг тэмдэг: Хумх, Далавч, Мөнгөн гар.
Ээлтэй өдөр: Бямба.
Таагүй өдөр: Ням.
Металл: Уран.
Үнэт чулуу: Галт уулын чулуулаг.
Ургамал: Голт борын цэцэг.
Тоо: 2.
Таарах өнгө: Хөх ногоон.
Үл зохицох орд: Арслан.

Ураны нөлөөгөөр ажил, мэргэжлээ солих боломж гарч ирнэ. Энэ боломжийг бүү алдаарай. Танд сонирхолтой ашигтай санал тавих бөгөөд ийм саналуудын заримыг эртний анд нөхөд чинь ч тавьж мэднэ. Найз нөхөдтэйгөө хамтран ажилласнаар шинэ ажил хэрэг явуулахад хялбар байх болно. Хувийн амьдрал ч таатай байна.
Бумбынхны хувьд санхүүгийн асуудал тэр бүр тулгарахгүй. Энэ жил азтай байх тул мөнгөжих боломжоо ашиглаж, сугалаанд азаа сориод үзэхэд ч гэмгүй.
Тавдугаар сард өөрийгөө амрааж, үзэсгэлэнт газруудаар аялахад тохиромжтой. 8-р сард уран бүтээлийн ажилд өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Намар орон сууц, гэр орныхоо нөхцөл байдлыг сайжруулах тал дээр анхаарвал сайн. Энэ үеэр санхүүгийн хүндрэл ч гарахгүй тул мэргэжлийн багийнхнаар гэр орноо үзэмжтэй сайхан болгуулснаар өөрт тань сэтгэл ханамжийг авчирна. Бумбынхны бизнес эрчимтэй хөгжинө, гэхдээ 11-р сар гэхэд та ганцаараа бүгдийг амжихгүйгээ мэднэ. Тиймээс ажилтнуудынхаа тоог нэм. Мэдээж захирал, нягтлан бодогч, техникчээ ганцаараа амжуулаад байж болох ч энэ нь тийм ч зөв сонголт биш.

ХАЙР ДУРЛАЛ
01.21-01.30-ны хооронд төрсөн бумбынхан. Тахиа жилд уйтгар гуниг гэдэг үг танд тохирохгүй, хайр дурлалын адал явдал их байх боловч анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй.
01.31-02.09-ны хооронд төрсөн н бумбынхан. Гал тахиа жилд та гоо сайхан, гадаад үзэмжиндээ ихээхэн анхаарна. Тиймээс таныг гэх хүн мундахгүй л байх болов уу. Хайр дурлалын адал явдал олон тохиолдохын дээр гагцхүү танд л заяасан цорын ганц нэгнийг тэр олон дундаас алдахгүй таних хэрэгтэй. Ингэж чадахгүй бол дахиад жил хүлээх хэрэг гарах нь.
02.10-02.19-ны хооронд төрсөн бумбынхан. Эрх чөлөөтэй явж байсан бумбынхан ирээдүйн хань ижлээ олж магадгүй. Болзоонд бэлд, бүх зүйл гайхамшигтай байх ёстой. Та хайртай хүнээ оюун ухаанаараа татаж чадна.
АЖИЛ ХЭРЭГ
2017 онд ажил хэрэг бүтэлгүйтнэ гэж бараг байхгүй. Тиймээс аль ч салбарт хүч үзэхэд гэмгүй. Ямар ч салбарт орсон бай зайлшгүй амжилтанд хүрнэ.
01.21-01.30-ны хооронд төрсөн бумбынхан. Аливаа зүйлд бусдаас өөрөөр ханддаг зан тань энэ жил хэрэг болно. Бусад нь уйтгартай дүрэм журам мөрдөж байх зуур та аль хэдийнээ хол явсан байна. Өөртэйгөө ижил мэриймтгий хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй.
01.31-02.09-ны хооронд төрсөн бумбынхан. Эрх мэдэл олж авах гэсэн хүсэл тань биелж, та боломжийн албан тушаалд очиж, зөөлөн сандалд заларч мэдэх нь. Гэхдээ ийм сайхан алба хашихийн тулд уйгагүй хөдөлмөрлөж, заримдаа бүр нойргүй хонон, өрсөлдөгчдөөсөө товойж гарах ч хэрэг гарна. Та ийм хүндрэлүүдийг давж чадна гэж бодож байвал тахиа жил танд боломж олгох нь.
02.10-02.19-ны хооронд төрсөн бумбынхан. 2017 онд хариуцлагатай байх чанар маш хэрэгцээтэй байх болно. Танд байгууллагын хамгийн нарийн ажлыг итгэн даалгана. Гэхдээ хамт олноо хэт давруулах хэрэггүй, хүн бүрт өөрийн орон зай, өөрийн хийх ёстой ажил гэж байдаг. Тахиа жилд санхүүгийн байдал таатай байна.
ГЭР БҮЛ
Тахиа жилд үр удмаа үлдээх талаар бодоход гэмгүй. 2017 онд төрсөн хүүхдүүд амьдрал дээр гялалзсан амжилт гаргасан хүмүүс болох магадлалтай.
01.21-01.30-ны хооронд төрсөн бумбынхан. Хүүхдүүдийн тань ааш аяг гэнэт л өөрчлөгдөөд байна уу? Тэд зүгээр л таны анхаарлыг татах гээд байгаа юм болов уу? Үүнийг нэг бодоод үзээрэй, ажил хэрэг урагштай гялалзаж байсан ч гэр бүлдээ анхаарал хандуулахгүй бол хамгийн чухал зүйлээ алдана гэсэн үг.
01.31-02.09-ны хооронд төрсөн бумбынхан. Тахиа жилд гэрийн ажилд ихээхэн анхаарах хэрэгтэй болно. Урьд өмнө нь гэртээ цаг зав гаргадаггүй байснаас болж жижиг сажиг засвар хийх шаардлага байнга гарна. Мөн хүүхдүүдтэйгээ хамт зурагт үзэн суух нь ямар нэг цэнгээний газарт найз нөхөдтэйгөө шар айраг шимж суухаас хавьгүй илүү гэдгийг санах хэрэгтэй.
02.10-02.19-ны хооронд төрсөн бумбынхан. Тахиа жилд таны гол зорилт бол гэр бүлийнхээ гишүүдтэй итгэл дээр суурилсан харилцаа үүсгэх явдал юм. Өндөр настай аав ээж, эмээ өвөөдөө анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНД
Энэ онд таны уриа бол “Тайван, хамгийн гол нь тайван”. Тайвширч, амарч сурах хэрэгтэй. Иллэг барианд явж, өөрийгөө амрааж байхгүй бол мэдрэлийн ядаргаанд орж мэднэ.
01.21-01.30-ны хооронд төрсөн бумбынхан. Энэ онд цэвэр агаар, амин дэмүүд танд маш хэрэгтэй. Тэр дундаа хөдөө агаарт гарвал бүр ч тустай. Биеийн хүчний хэт их ачааллаас зайлсхийх нь чухал.
01.31-02.09-ны хооронд төрсөн бумбынхан. Тахиа жилд таны хувьд хамгийн том дайсан бол “хүйтэн”. Тиймээс улиралдаа тохируулан хувцаслаж, даарч хөрөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн дархлаагаа сэргээх шаардлагатай, өглөө хар кофе ууж тамхи татдаг бол энэ зуршлаасаа аль болох татгалзаж шинэхэн жимсний шүүс, шинэ ногоо хэрэглэж заншаарай.
02.10-02.19-ны хооронд төрсөн бумбынхан. Ой ухаан саруул хэвээр өндөр наслахыг хүсвэл одооноос л амьдралын хэв маягаа өөрчлөх цаг болсон. Энэ жил спортоор хичээллэж эхлэхэд тохиромжтой жил. Биеийн ачааллыг оюун ухааны дасгалтай хослуулбал та өндөр насласан ч залуу шиг ой ухаан хурц нэгэн байх болно.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
Бумбын ордны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүмүүжлийн хамгийн зөв арга нь хүүхдээ магтах юм. Багахан амжилт гарсан ч хүүхдүүдээ магтан урамшуулж бай. Тэд дараа дараагийн удаа улам бүр таныг гайхалтай авьяас, чадвараараа гайхшруулах болно.
01.21-01.30-ны хооронд төрсөн хүүхдүүд. Таны хүүхэд энэ жил оюуны тоглоомд дурлах нь. Ой гарантай бяцхан хүүхэд ч шоо эвлүүлэх дуртай болно. Үүнд гайхах хэрэггүй. Хүсэл сонирхлыг нь дэмжээд өгөөрэй.
01.31-02.09-ны хооронд төрсөн хүүхдүүд. Таны хүүхдүүд энэ жил маш идэвхтэй байж, төсөөлөн бодох чадвар нь хөгжинө. Гэнэт л хөлөг онгоцны ахмад, эсвэл бүр малын эмч цагдаа болно гээд төрөл бүрээр бодлоо өөрчилнө. Тухай бүрт нь мэргэжил бүрийн сайн талыг тайлбарлан өгч байгаарай.
02.10-02.19-ны хооронд төрсөн хүүхдүүд. Энэ үед төрсөн эрх жаалууд үдээсээ өөрсдөө үдэж, гэр дотор жижиг сажиг зүйлсийг эмхлэх зэргээр бие даах чадвар нь хөгжинө.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй бумбын ордныхон.
Тахиа жилд та үе үе дээд зиндааныхны дунд орох шаардлага гарч мэдэх тул үүнд дасан зохицохыг хичээгээрэй. Наад захын соёлын талаарх мэдлэгээ сэргээгээд авахад гэмгүй. 2017 онд хийсэн санхүүгийн гэрээ хэлэлцээрүүд амжилттай байна .

Үхэр жилтэй бумын ордныхон
Та байгалаасаа маш их хөдөлмөрч хүн. Гэхдээ тахиа жилд бага зэрэг амсхийж болно. Энэ жил та зугаацаж, амарч, аялж, өөрийгөө хэсэг хугацаанд амраах боломжтой. Энэ жил мөн бизнесийн салбарынханд гэрээ хэлэлцээр хийхэд таатай байна.

Бар жилтэй бумбын ордныхон
Та бол нууцлаг, өвөрмөц нэгэн. Энэхүү оньсого шиг байдал хайр дурлалын тал дээр тусална. Ямар нэг хүн танд татагдлаа гэхэд таныг улам илүү мэдэхийг хичээнэ. Харин ажил хэргийн тал дээр нууцлаг байдлаа хадгалах гэж нэг их хичээх хэрэггүй.

Туулай жилтэй бумбын ордныхон
Энэ жил таны хувьд амралтын жил. Мөн мөнгө хуримтлуулахыг ихэд хүсч, эртнээс мөрөөдсөн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд та шаардлагатай хэмжээний мөнгө хуримтлуулна. Энэ жил шинэ сууцтай болоход ч тохиромжтой.

Луу жилтэй бумбын ордныхон
2017 онд танд таагүй зүйл бараг л тохиолдохгүй, танд муу санадаг хүмүүс ч эртхэн зайгаа барина. Луу жилтнүүдийн хувийн амьдрал ч сонирхолтой байж, ганц бие хүмүүс ханиа олох бол гэрлэсэн Луу жилтнүүд бүл нэмэх магадлалтай.

Могой жилтэй бумбын ордныхон
Нээлттэй, мөн шударга зан нь могой жилтнийг амжилтанд хүргэх хоёр зан чанар. Хэн нэгэн шоолох болов уу гэхээс бүү ай, толгойдоо орж ирсэн санаагаа удирдлагадаа танилцуул. Хэт зөгнөлт, мөрөөдлийн байж мэдэх санаанууд ч амьдрал дээр биеллээ олох магадлал энэ жил өндөр байна.

Морь жилтэй бумбын ордныхон
Энэ жил амжилтын оргил өөд мацахад тохиромжтой цаг, ямар нэг асуудал тулгарахгүй. Гэхдээ алдар хүндийн араас яаравчлан явж байгаад ирээдүйн хань ижилтэйгээ таарах эсвэл сонирхолтой хүмүүстэй танилцаж, уулзах уулзалт зэрэг чухал зүйлсийг мартаж болохгүй. Та амжилтанд хүрэх нь ойлгомжтой учир зарим үед хурдаа бага зэрэг сааруулж, амьдралын сайхныг мэдэр. 2017 онд мөнгө санхүүгийн тал дээр олон гэнэтийн бэлэг тохионо.

Хонь жилтэй бумбын ордныхон
Энэ жил таны хувьд амарч аялах нь нэн тустай. Уул, ойд зугаалвал сэтгэл амгалан болно. Найрсаг нэгэн учраас гэртээ зочин урьж ярьж суухад ч сайхан амралт болно. Мөн энэ жил та орон сууцандаа их засвар хийхэд тохиромжтой.

Бич жилтэй бумбын ордныхон
Таны зоригийг гайхаад ч баршгүй. Та өрсөлдөгч болон байнгын яршиг төвөг удаж байдаг хөршүүдтэйгээ гагцхүү ганцаараа л учраа олчихож дөнгөнө. Ажил дээр ч удирдлагууд таны энэ зан чанарыг тань ашиглахыг завдана. Ер нь хэн нэгний өмнөөс зориг гарган гүйж байхаар өөрийнхөө бизнесийг нээх талаар бодвол ямар бол?

Тахиа жилтэй бумбын ордныхон
Энэ жил Тахиа таныг ивээнэ. Гэхдээ залхуураад суулгүй амжилтын үзүүрээс баттайхан атгаад ав. Бодлоготой хөдлөх хэрэгтэй, адал явдал, эрсдэлээс зайлсхий. Үнэхээр л эрсдэл гаргахын хүсээд байгаа бол сугалаа худалдаж ав. Аз таарах ч юм бил үү. Энэ жил танд ажил маш их байх болно. Мөнгөө үрэх ч зав гарахгүй.

Нохой жилтэй бумбын ордныхон
Тахиа жил та албан тушаал ахиж, хувийн мөнгө санхүү тань ч өснө. Өмнө нь мөнгө санхүү хүрэлцэхгүй үе гардаг байсан бол энэ жил тусламж шаардлагатай хүмүүст гар сунгах боломж гарах нь. Хайртай хүмүүстээ цаг гаргаж, тэдний хүслийг биелүүл.

Гахай жилтэй бумбын ордныхон
Таатай өөрчлөлтүүдэд бэлэн бай. 2017 онд материаллаг байдал эрс сайжирна. Эргэн тойрны хүмүүс танд атаархана. Гэр бүлд таатай уур амьсгал ноёрхоно.
Таатай өөрчлөлтүүдэд бэлэн бай. 2017 онд материаллаг байдал эрс сайжирна. Эргэн тойрны хүмүүс танд атаархана. Гэр бүлд таатай уур амьсгал ноёрхоно.
No comments:
Post a Comment