МЭЛХИЙ

Эрхшээгч гариг: Сар.
Махбод: Ус.
Билэг тэмдэг: Мэлхий, Хавч, Зүрх.
Ээлтэй өдрүүд: Даваа, Пүрэв.
Ээлгүй өдрүүд: Мягмар, Бямба.
Металл: Мөнгө.
Үнэт чулуу: Сувд, Номин.
Ургамал: Цагаан хонхон цэцэг, Самрын мод.
Тоо: 8.
Тохирох өнгө: Цагаан, Цайвар ногоон.
Үл нийцэх орд: Матар.
Махбод: Ус.
Билэг тэмдэг: Мэлхий, Хавч, Зүрх.
Ээлтэй өдрүүд: Даваа, Пүрэв.
Ээлгүй өдрүүд: Мягмар, Бямба.
Металл: Мөнгө.
Үнэт чулуу: Сувд, Номин.
Ургамал: Цагаан хонхон цэцэг, Самрын мод.
Тоо: 8.
Тохирох өнгө: Цагаан, Цайвар ногоон.
Үл нийцэх орд: Матар.

Энэ жил мэлхийн ордныхон Тахиа жилийн ивээл дор байна. Гэхдээ мэлхийн ордныхонд эргэцүүлэн бодох хугацаа хэрэгтэй учраас тахиа жил таныг яаруулалгүй, оны эхээр бүхий л асуудлаа өөрөө шийдвэрлэнэ. Албан хэрэг тогтвортой байна. Хоёрдугаар сараас эхлэн хурдаа авах шаардлагатай болно. Өндөр албан тушаалд ч очиж магадгүй. Хувийн амьдралд шуурхай зан чанар хэрэгтэй. Үгүй бол таны ирээдүйн хань таныг анзаараа ч үгүй байтал хажуугаар чнь зөрөн өнгөрч мэднэ. Хаврын эхээр бизнесийн салбарт авьяас билгээ нээх боломж гарна. Та өөрийн авьяас билэгтээ эргэлзэхгүй байвал өдөр бүр боломжийн мөнгө олж чадна. Таны гайхалтай, өвөрмөц шинэ санаанууд түншүүдэд таалагдана. Тавдугаар сард хэсэг амсхийж, амрахад гэмгүй. Зургаа болон долоодугаар сард олон боломж гарч ирнэ, энэ бүхнийг эхлүүлснээр гайхалтай үр дүнд хүрнэ. Багаа бүрдүүлэхдээ найз нөхөд, танилуудаасаа сонгох боломжтой. Үгүй юм аа гэхэд тэдний тусламж, дэмжлэгийн үг илүүдэхгүй. Наймдугаар сард эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Залхуурч, хойш суух хэрэггүй нэн даруй эмчид ханд. Есдүгээр сар мэлхийн ордныхны хувьд ачаалалтай сар байна. Шинэ хүмүүстэй танилцаж, уулзаж, болзоонд явах гээд зарим үед хоногийн 24 цаг хүрэлцэхгүй мэт санагдана. Хайр дурлалын тал дээр бүтэлгүйтснээр ажлын бүтээмж муудаж магадгүй. 10 болон 11дүгээр сард олон удаа томилолтоор явж магадгүй. Ажил дээр олон хэлэлцээр, хүндхэн даалгавруудтай тулгарна. Намар ажил дээрээ идэвхитэй байснаар удирдлагууддаа таалагдаж, 12 дугаар сард албан тушаал ахиж мэднэ. Ажилдаа хэт их анхаарах учраас гэр бүлийнхэн тань таны анхаарал халамжаар дутна. Тиймээс тэднийг уйдаахгүй ямар нэг зүйл бодож ол. Тэд таныг эзгүйд гэртээ засвар хийсэн ч болно. Мөнгө их байхгүй ч гэр бүлдээ зарцуулах хэмжээний мөнгө үргэлж халаасанд тань байх болно.
ХАЙР ДУРЛАЛ
06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Тахиа жилд адал явдал ихтэй байна. Ганц бие мэлхийн ордныхонд хайр дурлалын хувьд аз тохионо. Харин гэрлэсэн хүмүүс бусадтай сээтэгнэхээс болгоомжил. Хайртай хүн тань хартай, сэрдэмтгий тул багахан зэргийн сээтэгнэлийг ч уучилж чадахгүй харилцаанд сэв сууж магад.
07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хөвсөлзсөн сэтгэлтэй мэлхийн ордныхон маш олон тооны романтик харилцаа үүсгэж мэдэх нь. Гэхдээ “эргүүлж байгаа” хүмүүстээ амлалт өгөх хэрэггүй. Хүнээ сонгохдоо хянамгай бай. Үнэхээр өөрт тохирох хүнээ олсон бол энэ жил гэрлэлтээ батлуулахад ч гэмгүй.
07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хайртай хүнийхээ сэтгэл хөдлөл мэдрэмжинд болгоомжтой хандахыг хичээ. Хайхрамжгүй үг үйлдэл хайртай хүнээ гомдоох шалтаг болно. Хоёулахнаа аялалд гар, энэ нь та хоёрын харилцааг бэхжүүлнэ.
АЖИЛ ХЭРЭГ
Энэ жил мэлхийн ордныхон сонгож авсан аливаа ажил хэрэгтээ чухал гол үүргийг гүйцэтгэж чадна.
06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Энэ онд таньтай өрсөлдөх хүн ховор байна. Нэгэнт амжилтын замаар замнаж байгаа үедээ нэгэнтээ өөрт тань туслаж байсан хүмүүсийг бүү март, тэд танд дахин хэрэг болно. Удирдлагатайгаа зөөлөн, эелдэг харилцахыг хичээ. Хэдий та чадалтай мэргэжилтэн хэдий ч зохистой харилцаа хаана ч илүүдэхгүй.
07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Өмнө нь хүсэн хүлээж байсан албан тушаал дээрээ очих зам дээр иржээ. Санхүүгийн гэрээ хэлэлцээрүүд амжилттай байна. Гэхдээ эрсдэлтэй алхам бага хий, байнга найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсох хэрэггүй. Дотоод сэтгэл, зөн билэгтээ итгэ. Энэ нь таныг төөрөлдсөн нөхцөл байдлаас аврах нэг гарц болно.
07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Таныг үнэлдэг ажил хэргийн түншүүдтэй харилцаа сайн байна. Албан тушаал дээшилж магадгүй. Маш их амжилттай байсны улмаас толгой эргэж, бүхий л танилуудтайгаа найрсаг харилцаатай байж амжихгүй. Мөнгө хангалттай байх тул таныг дэмжиж байсан хүмүүстэй ялалтаа хуваалцаж, тэднийг баярлуулах хэрэгтэй.
ГЭР БҮЛ
06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Энэ онд гэр бүлийнхээ гишүүдтэй харилцах цаг зав аль болох их гаргаж байгаарай. Хүүхдүүддээ бяцхан зугаалга, аялал зохион байгуул. Ойр дотны хүмүүс таныг хайр, халамжаар дутаахгүй. Тиймээс зарим үед танд олон асрагчтай нялх хүүхэд болчихсон мэт санагдана.
07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Гэр бүлийн харилцаа дулаан, таатай байна. Та ажлаа тараад гэрлүүгээ яаран харина. Таныг үргэлж л сайхан хоол, дулаахан уур амьсггал хүлээж байгаа болохоор тэр шүү дээ. Санхүүгийн байдал таатай байх учраас гэр бүлдээ мөнгөн дээр гар татаад байх шаардлага гарахгүй.
07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Тахиа жилд та гэр бүлдээ төгс уур амьсгал оруулахыг хичээнэ. Гэхдээ гэнэт л хайр халамжаа нэмэгдүүлснээр гэрийнхэн тань гайхширч магадгүй.
ЭРҮҮЛ МЭНД
Энэ онд спортоор хичээллэхэд гэмгүй, залхуурч хэвтэж боллоо шүү дээ.
06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. 2017 онд мэлхийн ордныхны үе мөч өвдөж болзошгүй. Гэхдээ үүнд хэт их санаа зовнилгүй, мөн өөрөө эмчлэх гэж оролдох хэрэггүй, эмчид ханд. Мөн эмчилгээнд амралт чухал.
07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хэт их ажиллаж, байнга завгүй байсны улмаас ядарч мэднэ. Тиймээс сайн амарч чаддаг байх хэрэгтэй. Газар орноо сольж, цэвэр агаарт алхвал эрүүл мэндэд чухал.
07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хоол хүнсэндээ анхаар. Коньяк, дарс гэхээсээ илүү шинэхэн шүүс, шарсан төмсний оронд цөцгийтэй аарц сонгох нь зүйтэй. Спортоор хичээллэхэд илүүдэхгүй, гэхдээ мэлхийнхэн спортоор хичээллээ гээд тунг нь хэтрүүлж болохгүй.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
Тахиа жилд мэлхийн ордныхон сайхан сэтгэлтэй, найрсаг нэгэн болно.
06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Бяцхан мэлхийн ордныхны чадвар маш өндөр байна. Таны хүүхдүүд зураг зурах, зохион бүтээх тал дээр ч авьяасаа нээж магадгүй. Тэдний бүтээлийг хадгал. Уралдаанд оролцох боломж гарвал ялалт байгуулах магадлал өндөр. Хүүхэддээ тусдаа өрөө, үгүй юм гэхэд жижигхэн булан гаргаж өгч, тэр хэсгийг нь тохижуулан хүүхэд хүссэнээ хийх боломж гаргаж өгөөрэй.
07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хараат бус байх гэсэн эрмэлзлээрээ бяцхан мэлхийн ордныхон гайхшруулна. Хамар хашааг сонирхож байсан хүүхэд маргааш нь гэхэд л хойд туйлыг судална гэж зөрүүдлэнэ. Хүүхдийнхээ хүслийг дагаж, тэдний эрмэлзлийг шоолж болохгүй. Магадгүй ирээдүйн Христофор Колумб танайд торниж байгаа ч юм билүү.
07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Таны бяцхан хүүхэд ямар ч даалгаврыг сонирхол нь төрвөл дор нь л гүйцэтгэж чадна. Сонирхолгүй, уйтгартай ажил хийлгэхийг албадаж болохгүй. Өөрт хэрэгтэй зүйлээ хүүхэд тань өөрөө л олчихно. Сониуч байх учир хүүхдийнхээ асуулт бүрт хариулахыг хичээж, юмсын учир шалтгааныг тайлбарлаж өгөөрэй.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй мэлхийн ордныхон. Энэ жил мөнгө олох хэдий ч мөнгө зарцуулахдаа анхааралтай бай. Шаардлагагүй зүйл худалдан авахаас зайлсхий. Ингэснээр оны сүүл гэхэд ихээхэн мөнгө хэмнэсэн байх болно. Дуу шуугианд дуртай ч энэ жил чимээ шуугиангүй, тайван газрыг өөрийн эрхгүй хайна.
Үхэр жилтэй мэлхийн ордныхон. Тахиа жилд та авьяас билгээрээ таарсан хүн бүрээ бишрүүлж чадна. Аль салбарт авьяас билгээ нээх вэ гэдгээ сайтар бодож сонголтоо хийгээрэй. Уран бүтээлийн талбарт өөрийгөө сорьж үзэхэд гэмгүй, гайхалтай шинэ санаануудаа амьдрал дээр хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.
Бар жилтэй мэлхийн ордныхон. Энэ жил олон зүйлд хүрэх чадвартай байх ч зөрүүд зангаа татах хэрэгтй. 2017 онд эрсдэл тохионо. Энэ үед таны байдлыг сайн мэддэг найзууд тань аюултай замаас таныг татаж гаргана.
Туулай жилтэй мэлхийн ордныхон. Танд тахиа жил олон сонирхолтой таатай зүйлийг бэлджээ. Амжилт, нийгэмд нэр хүндтэй болох, гэнэтийн бэлэг, сугалаанд аз таарах гээд л. Гэхдээ танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байж, бүгдэд нь итгээд байх хэрэггүй. Зарим танилууд таны ар нуруу руу “хутга зоож мэднэ”. Итгэ, гэхдээ шалга.
Луу жилтэй мэлхийн ордныхон. Энэ жил маш идэвхитэй байснаар уулыг ч эргүүлж, усыг ч гатлах хүчтэй байна. Гэхдээ энэ их эрч хүчээ найз нөхөддөө гайхуулж бардах хэрэггүй, найзуудаа гомдоож мэднэ. Эсрэг хүйсийхэнтэйгээ харилцахад амжилттай байна. Олон уулзалт, болзоо таныг хүлээж байна. Гадаад төрхөндөө ч анхаар.
Могой жилтэй мэлхийн ордныхон. Таны сэтгэл татам байдал ажил хэрэг болон хувийн амьдралд хэрэг болно. Зөвхөн таньтай ажил хэрэг явуулах хэрэгтэй гэдгийг түншүүддээ харуул. Мөнгө санхүүгийн нөхцөл байдал сайн байна. Могой жилтэй мэлхийн ордныхны зарим нь хувийн бизнесээ нээх талаар ч бодно. Эргэлзэх хэрэггүй.
Морь жилтэй мэлхийн ордныхон. 2017 онд нэр хүндийн оргил руу зоригтой алхалж болно. Тахиа жил таны өмнөх бүх саадуудыг зайлуулна. Өрсөлдөгчид хүртэл таниас зайгаа барихыг хичээнэ. Тахиа жилд хайр дурлалын тал дээр ч амжилттай. Гэхдээ ажил хэргээ умартаж болохгүй.
Хонь жилтэй мэлхийн ордныхон. Хонь жилтэй мэлхийн ордныхонд Тахиа жил ивээлээ өгнө. Зарим мэлхийнхэнд авьяас билгээрээ гайхуулах боломж гарч ирнэ. Уран бүтээл, бизнесийн талбарт ч амжилт дагалдана. Гэхдээ хэзээ нэгэн цагт хэрэг болох нөлөө бүхий танилуудтайгаа холбоо харилцаатай байгаарай.
Бич жилтэй мэлхийн ордныхон. Олон хүн таньтай хамтрахыг, танилцахыг хичээнэ. Тэднийг өөрөөсөө түлхэх хэрэггүй. Энэ жил холбоо харилцаа танд ихээхэн тус болно. Санаандгүй хүнээс ч дэмжлэг ирж магадгүй. Хуучны холбоо харилцаагаа сэргээхэд зүгээр. Эртний найз, нэг ангийнхан, нэг нутгийнхантайгаа харилцаагаа сэргээхэд гэмгүй.
Тахиа жилтэй мэлхийн ордныхон. Дипломат асуудлуудаар олон зүйлийг амжуулна. Гэрээ хэлэлцээр явуулах чадвар тань түншүүдэд таалагдаж, та ашигтай санал олныг хүлээж авна. Тахиа жил ивээлээ өгч олон тал дээр таныг дэмжинэ. Бизнесийн салбарт хүчээ сориод үзэхэд гэмгүй, мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй, мөнгөө улам бүр өсгөх тал дээр сайтар төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй.
Нохой жилтэй мэлхийн ордныхон. Энэ жил таны цаг үе иржээ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тааламжтай, гайхалтай уулзалтууд таны амьдралыг сайн тал руу нь өөрчилнө. Амар амгалан байдлаа хадгалахыг хичээ. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовних зүйл гарахгүй.
Гахай жилтэй мэлхийн ордныхон. Ялалтанд хүрэх гэсэн таны тэмүүллийг хэрэгтэй хүмүүс нь олж харан, танд зөвлөгөө болон материаллаг байдлаар тусална. Авьяас билэг болон мэргэжлийн ур чадвар өндөр байх хэдий ч өнөө цагт бүгд л гадна байдлаар дүгнэдэг болсон тул хувцаслалт, дүр төрхөндөө анхаарах хэрэгтэй.
No comments:
Post a Comment