Sunday, May 7, 2017

үхэр

Image result for зурхай
ҮХЭР
Image result for зурхай үхэр
Эрхшээгч гариг: Сугар.
Махбод: Шороо.
Билэг тэмдэг: Далавчтай бух, Үнээ, Тугал.
Ээлтэй өдрүүд: Даваа, Баасан
Ээлгүй өдөр: Мягмар.
Металл: Зэс.
Үнэт чулуу: Номин, Оюу.
Ургамал: Бууцай
Тоо: 6.
Тохирох өнгө: Ягаан, Шар, Хар ногоон.
Үл нийцэх орд: Хилэнц.

2017  онд үхрийн ордныхон хамгийн азтай ордуудын нэг байх болно. Ажил хэргийн тал дээр ашигтай санал олон ирнэ. Хувийн амьдрал дээр ч хэд хэдэн гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.  Гэхдээ ажил хэргийн амжилт хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж мэднэ.  Алтан дунджийг барихыг хичээгээрэй.  Хаврын дундуур холын хамаатнууд чинь зочилж ирнэ.  Зургаадугаар сард шинэ ажил хэрэгт хүчээ сорих хүсэл төрнө. Үзээд алдахад гэмгүй. Зуны сүүлээр ч авьяас билгээ илрүүлэх сайхан боломж тохионо.  Наймдугаар сард хувийн амьдралд шинэ өнгө төрх нэмэгдэж, хайр дурлалтай учирч мэднэ.  Он удаан жил хүлээсэн хайрттайгаа ч учрах юм билүү.  Намар та бага зэрэг ядрах тул амралтаа авч хэсэг амсхийгээрэй. Гэхдээ амралтын ганц хоёр өдөр амрах биш харин бүтэн сараар нь амарч байж эрч хүчээ нөхнө.  Есдүгээр сарын дундуур өрсөлдөгч идэвхижинэ. Гэхдээ тахиа жил танд ивээлээ өгөх тул дайсан, өрсөлдөгчдөөс нэг их эмээхгүй, ажлаа тайван хийхэд л болно.  11 дүгээр сард гадаад түншүүдээс санал хүлээж авч магадгүй. Эргэлзэж тээнэгэлзээд хэрэггүй, ийм аз хүн бүрт тохиохгүй шүү дээ.  Гагцхүү таны идэвх чармайлтаас бүх зүйл шалтгаална. Хамтын ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжлэх тул  шинэ газар орон үзэх ч боломж гарна. 

ХАЙР ДУРЛАЛ 

04.21-04.30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Танд хайр дурлалын талбар дээр амжилттай байна.  Үхрийн ордныхон өдөр бүр шахуу л үлгэрт умбаж байгаа мэт байж, таны хайртай хүн таныг хэт эрхлүүлж, бэлэг сэлтээр дарна. Та ч гэсэн хайртай хүндээ өгөөмөр хандахад илүүдэхгүй. 
05.01-05.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон.  Дур булаам , хүүхдэрхүү зан тань энэ жил танд хайр дурлалын талбарт ч амжилт авчирна. Таны хос таныг баярлуулахын тулд бүхнийг хийхийг хичээнэ. Гэхдээ хайртай хүнийхээ энэ хичээл зүтгэлийг буруугаар ашиглахгүй байхыг хичээгээрэй. Хуучин харилцаандаа цэг тавих болмож гарна. Үгүй гэж хэлэхээс бүү ай. 
05.11-05.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Хайр дурлалын тал дээр одтой байж, олон тооны романтик явдалтай учирна. Энэ бүхэн тийм ч муу биш хэдий ч хэдийнэ гэрлэсэн бол сээтэгнэл, хөнгөн явдлаас зайлсхий. Хань ижил тань хардаж, гэр бүлийн харилцаанд сэв сууж мэднэ.  Танд шинэ мэдрэмж хэрэгтэй байгаа бол заавал өөр газраас адал явдал хайх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ гэрээсээ хол аялж, шинэ сэтгэгдэл төрүүлэхүйц болзоо тогтоо.  

АЖИЛ ХЭРЭГ 

04.21-04.30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Энэ жил дүрэм журмыг дагаж мөрдөх чадвар тань амжилтанд хүрэхэд нөлөөлнө.  Чухамхүү таныг багтаа ажиллуулахыг ямар ч дарга хичээнэ. Ажил хэргийн саналууд олон ирнэ.  Гэхдээ түр зуурын ашиг орлого, амжилт хэрэгтэй юу эсвэл удаан хугацааны хамтын ажиллагаа юу гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хамгийн гол нь тогтвортой ажил чухал шүү дээ. 
05.01-05.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Тахиа жилд та ашигтай хэрэгтэй олон хүнийг өөртөө татаж чадна. Мөнгө ч үүнийг даагад урсаад ирнэ. Гэхдээ зүгээр суухад мөнгөөр бороо орно гэдэг үлгэрт итгээд хэрэггүй. Олсон ашиг орлогоо зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж өсгө. 
05.11-05.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон.  Энэ онд та хүрээллээсээ хамаарч суутнууд эсвэл адал явдал хайгч нэгэн болно. Тиймээс зөвхөн зөвлөгөө төдийгүй материаллаг тусламж үзүүлж чадах ашигтай хүмүүстэй харилцахыг хичээ.  Сэтгэн бодох чадвар тань аливаа зүйлд амжилт олоход тусална. Өрсөлдөгчдөө анхаарал хандуул, тэдний дунд танд хэрэг болохоор, хамтран ажиллачихаар хүмүүс ч бий. 

ГЭР БҮЛ 

Танд чухам юу хэрэгтэй байгааг ойр тойрныхон чинь шийдчихнэ гэж бүү хүлээ. Хяналтыг гартаа авч, дотны хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээж сур. 
04.21-04.30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Хэт төгс байх нь уйтгартай шүү дээ. Тиймээс гэр бүлийнхэндээ өндөр шаардлага тавих хэрэггүй. Ойр дотныхоо хүмүүст болон өөртөө ч эрх чөлөө олгож, үе үе салхинд гарч, гэр бүлийн бяцхан баяр зохион байгуулах хэрэгтэй.  Ингэж аргыг нь олж чадсан нөхцөлд гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх болно. 
05.01-05.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон.  Тахиа жил танд гэр орны ажил хэргийг амжуулахад туслан орон сууцны нөхцлөө хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгнө. Бүх зүйл маш энгийн, бага зэрэг мөнгө зарцуулж, уран сэтгэх чадвараа ашигласнаар энгийн нэгэн сууцыг уран зургийн үзэсгэлэн шиг тансаг болгож ч болно. Мөн та гэр бүлийнхэндээ авьяас билгээ нээхэд нь туслана. 
05.11-05.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Энэ онд хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой. Хайрттайгаа анх хэрхэн танилцаж байснаа санаж, харилцаандаа романтик байдал дахин авчрахыг хичээгээрэй. 2017 онд хоёулахнаа байгалд аялж, зугаалахад тохиромжтой.

ЭРҮҮЛ МЭНД

Тахиа жилд эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал тулгарахгүй боловч бие махбодийнхоо дохиог анхаарахаа мартаж болохгүй юм.
04.21-4. 30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон . Спортоор хичээллэж эхлэх цаг. Тахиа жилд идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь таны хувьд маш таатай бөгөөд Олимпийн эрх авахаар мэргэжлийн түвшинд биш ч гэсэн  хувийн амжилтаа тогтоох боломжтой бөгөөд эсрэг хүйстнийхээ харааг булаах болно. 
05.1-5.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Тахиа таны энэ жил амьдралдаа  хэрэгжүүлэхээр шийдсэн бүх ухаалаг санааг дэмжинэ. Жилийн турш жимс түлхүү хэрэглэж маск тавьсанаар таны гоо сайханд итгэмээргүй үр дүн гарна. Туршилт хийхээс бүү ай, хоолны дэглэм сайн барьснаар гайхалтай бие галбиртай болно.
05.11-5.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Өнгөрөгч онд таны бие дэндүү сульдсан тул амралтаа идэвхтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй. Роликоор гулгах, дугуй унах гэх мэтийн алийг сонгохдоо биш үр дүнг чухалчилж үзээрэй. Стресснээс хол бай. Тахиа таныг ямар нэг таагүй зүйл бухимдлаас хамгаалах болно. 

ҮХРИЙН ОРДНЫ ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

Бяцхан үхрүүд Тахиа жилд биеэ зөв авч явах ба төлөв томоотой байдал нь таныг гайхшруулна. Магтаж сайшааж тэдний үзэл бодлыг дэмжиж байгаарай.
04.21-4.30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон.Таны хүүхэд замд таарсан бүгдийг удирдахыг хүснэ, шаардлагатай тохиолдолд өөрийн эрх чөлөөг хөгжилтэй байдлаар ойлгуулаарай. Чухал ажил даалгахыг хүлээж буй бяцхан удирдагчид хариуцлагатай ажил хүлээлгэж үзэцгээе.  Хамгийн чухал нь залуухан Үхрүүдэд асуудлын учрыг өөрөө олохыг нь зөвшөөрөх хэрэгтэй.
05.1-5.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Таны бяцхан үр тахиа жилд уярмаар хайр булаам, сэтгэл татсан байх болно. Та бяцхан үхрийн нөлөөнд хэрхэн автаж буйгаа анзаарахгүй. Дуртай тоглоомоо эхний гуйлтаар авч хөргөгчийг амттанаар дүүргэнэ. Хүүхдээ эрхлүүлж болно гэвч заримдаа хатуу чанга байх хэрэгтэйг мартаж болохгүй
05.11-5.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон.Таны хайртай үр маш чухал нэгэн болох бөгөөд өөрөөсөө ахмад хүүхдүүдтэй нөхөрлөнө. Хүүхдийнхээ нэр хүнд олохын төлөө хүсэлд нь бүү саад болоорой, тэд өөрийн халдашгүй байдлаа олох болно. Бяцхан Эйнштэйн компьютер дээр өрхийн төсөв гаргаад суувал бүү гайхаарай. 

ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ

Хулгана жилтэй Үхрийн ордныхон: Тахиа жил Үхрийн ордны хулгана жилтнүүдийг гар хумхин залхуурч суухыг зөвшөөрөхгүй. Тахиа жилд дийлэнхийн хувьд сонирхолтой ажлын боломжууд гарах ба 2017 оныг завгүй зүтгэж өнгөрүүлснээр удирдлага тань таны хичээл зүтгэлийг өндөр үнэлэх магадлалтай. Нэгэн хэвийн ажлаас аль болох зайлсхийгээрэй.
Улаан залаат Тахиа жил танаас оргилсон хурц ажиллагаа, амжилтыг хүлээж байна.
Үхэр жилтэй Үхрийн ордныхон: Энэ жил танд уран бүтээлийн ажил хийхэд тун тааламжтай байх ба амжилтандаа ташууралгүй ярих биш хийхийг чухалчилж ухаалаг ажиллаарай. Уран зохиол, хөгжим, кино урлаг аль ч салбарыг сонгосон. Тахиа жилд та амжилт олох болно. Улс төрийн хүрээнд амжилт олох боломж өндөр байгаа бөгөөд найз нөхөд ойр дотныхны дэмжлэг маш сайн байх болно.
Бар жилтэй үхрийн орд: Тахиа жилийн хамгийн эхний өдрөөс танд ямар нэгэн шинэ гайхалтай зүйл бүтээх хүсэл төрж эхэлнэ. Хүслээ буруу зүйлд ашиглаагүй тохиолдолд та дурын салбарт амжилт олно. Зарим бар жилтэй үхрийхэнд алтан загас барьсан мэт онцгой боломж гарч ирэх бөгөөд зөвхөн чухал хэрэгцээгээ сайн бодоорой. Дипломат яриа хэлэлцээрийн ажлуудад өөрийн хичээл зүтгэл, ур чадварын хүчээр амжилт олох ба нэр хүндтэй чухал хүмүүс таныг хүлээн авч уулзахад бэлэн байх болно.
Туулай жилтэй үхрийн орд: 2017 онд та робот туулай мэт байх болно.  Ядарч сульдах эрхгүй байх ба Тахиа жил танд  маш олон хэцүү сорилт тулгана, тийм болохоор бүгдэд бэлэн байх хэрэгтэй ба улаан мөнгөгүй үе ч тулгарна. Хувийн харилцааны хувьд тааламжтай өөрчлөлт гарах бөгөөд гол нь бэрхшээлд бууж өгөхгүй зөв сонголт хийхийг хичээгээрэй, тахиа жил танд дэмжлэгээ өгөх болно.
Луу жилтэй үхрийн орд: Тахиа жилд та бүхнийг байлдан дагуулж амжилт ололтоор дүүрэн гялалзах ба ялалтын титэм таных байх болно. Ялангуяа бизнесийн хувьд амжилттай хамтрагчидтай болох ашиг орлого өндөр олох боломж хүлээж байна. Ажлын ачааллаас болж гэр бүл төрөл саднаа бүү мартаарай. Тэдэндээ анхаарал халамж тавьж баяр ёслолыг хамтдаа өнгөрүүлэхийг зөвлөе.
Могой жилтэй үхрийн ордныхон: Тахиа жилд таны оюун ухааны түвшин өндөр байх болно. Өрсөлдөгчид тань хүртэл таны шударга байдлыг хүлээн зөвшөөрч зөвлөгөөг тань дуртайяа сонсох болно. Тахиа жилд та нилээн хэдэн ирээдүйтэй чухал санал хүлээж авах ба уйгагүй байж үр дүнд хүрэх нь зөвхөн танаас шалтгаална. Ядарч сульдсан үедээ өөртөө анхаарч сувилалд явж иллэг хийлгэхийг зөвлөж байна.
Морь жилтэй үхрийн орд: Тахиа жилд олон боломжууд дунд самгардаж төөрөлдөхгүй байхыг хичээгээрэй. Жилийн эхнээс та олон санал хүлээж авах ба эрсдэлгүй сонголт хийхийг хичээж алхам бүрээ бодолтой хийгээрэй.  2017 онд гэр бүлийн харилцааны хувьд бүх төрөл төрөгсөдтэйгөө тааламжтай харилцаатай байна.
Санхүүгийн хувьд бие даасан чөлөөтэй байх болно.
Хонь жилтэй үхрийн орд: Энэ жил таны амьдрал эрс тэс боловч утга учиртай байх болно. Гэвч өөртөө амрах зав гаргаж сураарай. Энэ жил таатай амьдрах боломж гарах ба мөнгө санхүүгийн хувьд ч урд өмнөхөөсөө хангалуун байх юм. Шинэ үйл ажиллагаа эхлэхийн өмнө өөрт чухал бөгөөд сонирхолтой эсэхийг цаг гаргаж нягталж байгаарай. Хувийн бизнесээ эхлүүлж болох бөгөөд хүсэл сонирхолын дагуу гоо сайхны салон гэх мэт нээж өөрийн нэрээр нэрлэсэн ч болох юм.
Мич жилтэй үхрийн орд: Тахиа жилд та асуудал, бэрхшээлийг гайхалтай хурдтай шийдвэрлэх чадвартай байна. Идэвхтэй, хурдтай байдал нь тахиа жилд амжилт дагуулна. 2017 онд та карьерийн хувьд амжилт олох ба таны ур чадвар өндөр үнэлэгдэнэ.  Таны сэтгэл татам байдал хамт олны болон бусад хүмүүсийн итгэлийг татах болно.
Тахиа жилтэй үхрийн орд: 2017 онд танд санаа зовох зүйл гарахгүй. Таны ажил, амьдралд хүчтэй өрсөлдөгч ч гарч ирэхгүй. Тахиа жил ээлтэй байх учраас шинэ ажил хэрэг туршиж үзээрэй. Санхүүгийн хувьд одтой байх боловч их хөрөнгө зарахаас түдгэлзээрэй, хэтрүүлэх хэрэггүй. Гал улаан тахиа жилд таны хувийн амьдрал туйлын таатай байх болно.
Нохой жилтэй үхрийн орд: Энэ жил та олон хүний хүндлэлийг хүлээнэ, хамт олон тань таны үгийг дагах ба итгэлийг нь бүү алдаарай.  Ямар нэг шударга бус байдал хүмүүсийг таны эсрэг хандахад хүргэж магадгүй гэвч шударга үнэний төлөө тууштай тэмцээрэй. Тахиа жилд та нэр хүндтэй, нөлөөтэй хүн байх ба энэ таны ажил хэргийн хүрээнд эерэгээр нөлөөлж амжилтанд хүргэж орлогыг тань нэмэгдүүлнэ.
Гахай жилтэй үхрийн орд: Энэ жил уйтгарлаж суух зав олдохгүй хөгжилтэй харилцаанд байх болно. Зөв хүмүүсээр хүрээлүүлж буй эсэхээ нягтлан анхаарч байгаарай,  тахиа жил таныг сөрөг хүмүүсээс хамгаалах боловч болгоомж хэзээд илүүдэхгүй. Санхүүгийн тал дээр амжилттай байж чухал гэрээ, ирээдүйтэй ажлуудаас ашиг олно. Тахиа жилд та дэлхийн баячуудыг тэргүүлэхгүй ч өөрийнхөө хэмжээнд хангалттай амжилт ашиг олох болно.

No comments:

Post a Comment