
Эрхшээгч гариг: Санчир.
Махбод : Шороо.
Билэг тэмдэг: Матар, Цаг , Шат.
Ээлтэй өдөр: Бямба, Мягмар.
Таагүй өдөр: Даваа.
Металл: Тугалга, Ширэм.
Үнэт чулуу: Судалт гартаам, Гэрэлт чимэд.
Ургамал: Нарс.
Тоо: 3.
Тохирох өнгө: Хар.
Үл зохицох орд: Мэлхий.
Махбод : Шороо.
Билэг тэмдэг: Матар, Цаг , Шат.
Ээлтэй өдөр: Бямба, Мягмар.
Таагүй өдөр: Даваа.
Металл: Тугалга, Ширэм.
Үнэт чулуу: Судалт гартаам, Гэрэлт чимэд.
Ургамал: Нарс.
Тоо: 3.
Тохирох өнгө: Хар.
Үл зохицох орд: Мэлхий.

Энэ жил таныг хайрын бурхан тэнгэр ивээж, хаврын улиралд таныг гэх хүн олширсноор та заримдаа энэ бүхнээс залхана. Хаврын дунд үеэр Матрын ордныхонд хэд хэдэн гэнэтийн бэлэг тохиох бололтой. Тэр дундаа санхүүгийн нөхцөл байдал эрс сайжирч, та урьд өмнө байгаагүйгээр эрэлт хэрэгцээтэй байхын дээр авьяас билэг, хөдөлмөр тань зохих ёсоор үнэлэгдэнэ. Матрын ордныхон зуны дунд үеэр амралтаа төлөвлөөрэй. Энэ үеэр онц чухал ажил гарахгүй, мөн халаасанд тань амрахуйц хэмжээний мөнгө хангалттай байх тул хаагуур амрахаа эртнээс төлөвлөсөн нь дээр. Хайр дурлалын адал явдал их байна. Ганц бие матрын ордныхонд энэ нь таатай боломж, гэр бүлтэй матруудад ч ийм адал явдал учирч мэднэ. Гэхдээ та нэгэнт л гэрлэсэн бол үнэнч бай, таны хань, эсвэл хайртай хүн багахан сээтэгнэлийг ч өршөөхгүй. Тиймээс орой үдшийн цагийг зугаа цэнгээний газарт биш харин гэрийн хоолоо идээд буйдан дээрээ тухлан өнгөрөөх нь гэр бүлд таатай уур амьсгал авчирна. Арваннэгдүгээр сард матрын ордныхны зохион байгуулах авьяас чадвар нь нээгдэнэ. Та өөртэйгөө санаа бодол нэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлж чадна. Бизнес санаа байгаа бол саатаж түвдэлгүй ажлаа эхлүүл. Тахиа жилтэй хүмүүсээс түншүүдээ сонгох нь зүйтэй.
ХАЙР ДУРЛАЛ
12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордныхон. Энэ жил ганцаардал гэдэг үгийг мартана. Таныг эргүүлсэн, сонирхсон хүмүүс мундахгүй. Тэдэн дундаас та ирээдүйн ханиа сонгоно.
01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандахаа боль. Алдаа дутагдал бүрдээ хэт шүүмжлэлтэй ханддаг тул таныг гэсэн хүмүүсийг үргээдэг. Яг одоо инээмсэглээд, өөртөө итгэлтэй алх. Таныг сэтгэл татам гэдэгтэй хэн ч маргахгүй.
01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Энэ жил хайртай хүнээ олж авах гэж нэг их удаан эргүүлж, халамжилж цаг хугацаа алдах шаардлагагүй байх нь. Хайртай хүн тань таныг зүгээр л нэг кафед урихад гэрлэх санал тавих нь гэж ойлгож мэднэ. Ер нь энэ жил гэр бүлийн амьдрал зохиоход таатай гэж од эрхэс зөвлөж байна.
АЖИЛ ХЭРЭГ
12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордныхон. 2017 онд та олон хүмүүсийн хувьд үлгэр жишээ байх болно. Таны бизнес эрхлэх авьяас таныг арилжааны хэрэгт гавихгүй гэж бодож байсан дотны найзуудыг ч гайхшируулна. Яг л энэ эрчээрээ ажиллах хэрэгтэй. Мөн энэ жил албан тушаал ахих боломж их.
01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Өчүүхэн зүйлээс их хэмжээний мөнгө олж сурна. Гэхдээ үүнийг шууд утгаар нь ойлгож, хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Таны төлөвлөгөөг хүмүүс маш өндрөөр үнэлэх тул байнга төлөвлөгөө, орж ирсэн шинэ санаануудаа бусадтай үнэгүй хуваалцаад байх хэрэггүй. Таны хувьд амаа хамхих гэдэг нь алтны үнэтэй байх болно.
01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Оюуны хөдөлмөр биеийн хүчний хөдөлмөрөөс илүүтэйгээр мөнгө авчирна. Хэл сур, аль болох их унш, шинэ салбарт өөрийнхөө хүчийг сориод үз. Бусдын өмнөөс хангалттай л ажиллаа шүү дээ. Тооноос чанарт шилжих нь чухал гэдгийг ухаарч, үл ялиг бүтэлгүйтэл гарах бүрд бууж өгөлгүй, бүхий л зүйлд бэлэн бай.
ГЭР БҮЛ
12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордныхон. Гэр бүлийн амьдралд таатай өөрчлөлтүүд гарна. 2017 онд шинэ байранд орох, эсвэл орон сууцныхаа нөхцөлийг сайжруулах талаар бодоход таатай.
01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Тахиа жилд гэр бүлээрээ аялахад таатай байна. Гэхдээ гэр бүлийн гишүүн бүрийнхээ хүсэл сонирхлыг тооцож үзэх нь зүйтэй.
01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Гэр бүлд найрсаг уур амьсгал бүрдэнэ. Матрын ордныхон гэр бүлийн ахмад гишүүдтэй санал зөрөлдөж мэдэх ч ухаантай байж, жижиг асуудлаар тэдэнтэйгээ маргалдахгүй байхыг хичээгээрэй.
ЭРҮҮЛ МЭНД
Гал тахиа жилд матрын ордныхон өвчин эсэргүүцэх чадвар сайтай байна. Гэхдээ ингэлээ гээд эрүүл мэндээ анхаарахгүй орхиж болохгүй.
12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордныхон. 2017 онд та ядаргаа, стресс гэгчийг мартана, ер нь л энэ жил сэтгэл санаа гайхалтай сайхан байх нь. Гэхдээ зүв зүгээр сууж байгаад бүх зүйл сайхан болчихгүй, таныг тайван амгалан байхад спорт тусална. Энэ жил идэвхтэй амарч, анд явж, хэрэв ан амьтан хайрладаг бол зүгээр л гэрэл зургийн аппаратаа үүрээд ойгоор аялахад тохиромжтой.
01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Матрын ордныхон дундаа хамгийн их хөдөлмөрч хүмүүс нь энэ үед төрсөн байдаг. Тиймээс тахиа жилд ядарч сульдаж болзошгүй. Амарч, алжаалаа тайлж сур, бухимдлаа дотроо хадгалбал нэг л өдөр тэсрэх болно гэдгийг санаарай.
01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Та эмчийн зөвлөгөө бүхнийг тэвчиж, хэрэгжүүлэхэд бэлэн байна. Мэдээж энэ нь магтууштай хэдий ч таны эрүүл мэндийн байдлыг бүгд зөв оношилж, яг хэрэгтэй зөвлөгөөг өгч тэр бүр чадахгүй гэдгийг анхаарч, өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө сэргийлж, хорт зуршлаас салаарай.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
Энэ жил бяцхан матрын ордныхон томчуудын дэмжлэгийг ихэд үгүйлнэ. Тиймээс хүүхдүүдээ аль болох бага шийтгэж, бусад үе тэнгийнхэнтэй нь хэт их харьцуулах хэрэггүй.
12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордны хүүхдүүд
2017 онд таны хүүхдүүд сониуч, идэвхтэй байна. Ертөнцийг бие даан танин мэдэх гэсэн тэмүүлэлд нь саад болох хэрэггүй, аль болох ойр байж, хүүхдээ таны дүрэм журмаас зөрөх бүрд нь шийтгэх гээд хэрэггүй. Хүүхэд тань машинаараа тоглохын оронд тоос сорогч сонирхоод ирвэл түүнд яаж ажилладгийг нь зааж өгөх зэргээр юмс бүрийн учрыг тайлбарлан өгвөл тун удахгүй тэд олон зүйлийг өөрийн санаачилгаар, бие даан хийдэг болно.
2017 онд таны хүүхдүүд сониуч, идэвхтэй байна. Ертөнцийг бие даан танин мэдэх гэсэн тэмүүлэлд нь саад болох хэрэггүй, аль болох ойр байж, хүүхдээ таны дүрэм журмаас зөрөх бүрд нь шийтгэх гээд хэрэггүй. Хүүхэд тань машинаараа тоглохын оронд тоос сорогч сонирхоод ирвэл түүнд яаж ажилладгийг нь зааж өгөх зэргээр юмс бүрийн учрыг тайлбарлан өгвөл тун удахгүй тэд олон зүйлийг өөрийн санаачилгаар, бие даан хийдэг болно.
01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордны хүүхдүүд. Тахиа жилд таны хүүхдүүд жинхэнэ араншингаа харуулна. Гэхдээ үймүүлж, бужигнуулсан тохиолдол бүрд шийтгэх хэрэггүй, хүүхэд тань хэт гомдомхой шүү дээ. Эрхлүүлэх ч хэрэггүй, яг л алтан дунджийг барьж, хүүхэд хийх ёстой бүхнийг бие даан хийдэг болоход сургах хэрэгтэй.
01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордны хүүхдүүд. 2017 онд хүүхдээ байнга гэрт нь цагдаад байж чадахгүй л болов уу. Гадаа цаг агаар ямар ч байсан таны хүүхэд гадаа гарахыг байнга гуйна. Мөн энэ жил хэт их амттанд дурлах бололтой.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй матрын ордныхон. Олон зүйл сонирхоно, гэхдээ танд цаг хангалтгүй байх тул зарим сонирхлоосоо татгалзахаас аргагүй болно. Хангалттай ажиллаж, мөнгө олж байгаа тул дэлхийн санхүүгийн хямралыг мартана. Харин хамт ажиллагсад тань цалин хүрэхгүй байгаа талаар гомдоллох нь танд хачирхалтай санагдах болно.
Үхэр жилтэй матрын ордныхон. 2017 онд ялалт таны гарт. Тиймээс амжилтын үзүүрээс атга. Аз жаргал таны мөнхийн дагуул байхын дээр энэ жил та төгс эцэг эх байх болно. Ийм хүний хүүхдүүд үнэхээр азтай, гэхдээ толгой дээрээ гаргаж болохгүй.
Бар жилтэй матрын ордныхон. Та энэ жил ихэд эрэлт хэрэгцээтэй байж таныг үнэлэгсэд олширно. Хайр дурлалын тал дээр ч танд дурласан хүмүүс өдөр шөнөгүй утас хангинуулах вий.
Туулай жилтэй матрын ордныхон. Тахиа жилд таны уриа бол “тэвчээр бас дахин тэвчээр” гэсэн үг байх болно. Ирээдүйтэй олон ажлыг та замын дундаас хаясан, гэхдээ энэ жил та тэгж чадахгүй. Энэ жил аяллаар дүүрэн байна, жилийн турш олон удаа томилолтоор явж магадгүй. Хайр дурлалын тал дээр хүндрэл учирч болзошгүй ч таныг яг байгаагаар чинь хүлээж авах чадвартай ч гаднаа хатуурхдаг, мөн зөвхөн өнгөнд хууртсан хоосон үгтний алийг нь сонгохоо та өөрөө сайтар мэднэ.
Луу жилтэй матрын ордныхон. Энэ жил танай гэр орон бахархах зүйл болно. Гэхдээ гэр орон тавтай тухтай байх уу, эсвэл хоноглох газар төдийхөн байх уу гэдэг нь танаас л шалтгаална шүү дээ. Загвар хөөж, бусдын үгэнд орох хэрэггүй. Хүүхэд байх үеэсээ л дасал болсон цэцгэн хээтэй ханын цаасаар ч ханаа тордож болно шүү дээ. Энэ зөвлөгөө ажил хэрэгт тань ч хамаатай. Бүгдийг төлөвлөгөөний дагуу хий, хүн бүрийн зөвлөгөөг сонсож, шинийг турших гээд хэрэггүй.
Могой жилтэй матрын ордныхон. Та тахиа жилд цуглуулгын хоббитой болж мэдэх юм. Зөвхөн ил захидал тэмдэг төдий биш эртний эдлэл ч цуглуулж болно. Цуглуулгаасаа аль нэгийг үнэ хүргэн худалдах боломж ч гарч мэднэ. Гэхдээ эртний эдлэл, хэт их мөнгө бодон улайрч ажил албаа орхигдуулж болохгүй. Учир нь энэ жил таны алдааг отоод суух өрсөлдөгчид олон байна.
Морь жилтэй матрын ордныхон. Энэ жил хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг үгийг санаж, гадаад төрхөндөө анхаар. Ажил хэргийн түншүүд тань хэнтэй холбогдож байгаагаа гаднаас тань хараад л мэдэж аваг. Таны зохион байгуулах авьяас өндөр байх тул олон нийтийн ажилд амжилт олно. Энэ онд төлөвлөгөөгөө хав дарах хэрэггүй, мөрөөдлөө биелүүлэх боломж олон тохионо, гол нь хичээж, боломжоо алдахгүй байх нь чухал.
Хонь жилтэй матрын ордныхон. Өрсөлдөгчдөдөө бууж өгөх хэрэггүй, амжилт таны талд байна. Суут ухаанаараа бүгдийг олж ав. Таны танилууд авьяас билгийг тань үнэлж, ирээдүйтэй гэдгийг олж мэднэ. 2017 онд та нэгэнтээ танд хайраа илчилж байсан хүмүүсээс дэмжлэг авна. Үүнээс айх хэрэггүй, энэ удаад танд хайраа илчлэхгүй, харин нөхөрсөг харилцаа хэзээд илүүдэхгүй шүү дээ.
Бич жилтэй матрын ордныхон. Хүмүүстэй учраа ололцож чаддаг чадвар тань олон зүйлийг амжуулахад тус болно. Та гудамжны цэвэрлэгчээс эхлээд даргынхаа ч хайр хүндэтгэлийг татаж чадах хүн шүү дээ. Хэрэгтэй хүмүүс үргэлж л хэрэг болдог. Тиймээс хэн ямар албан тушаалтай байхаас үл хамааран найрсаг харилцаагаа хадгал. Хувийн амьдралд олон таатай зүйл тохиолдоно.
Тахиа жилтэй матрын ордныхон. Тахиа жил танд ивээлээ өгнө. Мэргэжлээ солихоор шийдсэн бол бүх зүйл таны гарт байна, одоогийнхоос ч илүү өндөр амжилтад хүрч мэднэ. Ямар ч удирдлага таныг ажилд авахдаа баяртай байх болно. Мөнгө санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй.
Нохой жилтэй матрын ордныхон. Таны хөдөлмөрлөх чадварт хязгаар гэж үгүй. Гэхдээ хэт их ажиллаж өөрийгөө ядрааж хэрэггүй. Гэр бүлийн хувьд олон таатай өөрчлөлтүүд гарахын дээр бүл нэмж ч мэдэх нь.
Гахай жилтэй матрын ордныхон. Зөвхөн уйгагүй хөдөлмөрлөж байж л амжилтад хүрдэг гэсэн төсөөлөл тань энэ жил эргэлзээтэй болох нь. Та амьдралын сайхныг мэдэрч, мөнгө гэнэт дуусчихна гэж айх хэрэггүйгээр энэ жил амсхийж болох нь. Дээдсийн хүрээлэлд ч уригдаж мэднэ. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж, ийм урилга цэнгүүн үнэхээр хэрэгтэй юу гэдгээ шийдэх нь зүйтэй. Магадгүй үнэтэй тансаг зоогийн газраас илүүтэйгээр гэр бүлээрээ, даруухан оройн зоог барих нь илүү дээр ч юм билүү?
No comments:
Post a Comment